Монголын хөлбөмбөгийн 2023-2024 оны улирлын нээлтийн тэмцээний тоглолтод “Моби” дээдлиг, Холбооны цомын аварга “Улаанбаатар”, “Дэрэн” клуб супер цомын төлөө өрсөлдлөө. Эдгээр багийн тоглолт хоёр үеийн турш ширүүхэн өрнөж, “Дэрэн” клубийнхэн бэлтгэл сайтар хийснээ харуулав. Тус клубээс О.Мөнх-Оргил, Б.Өсөх-Ирээдүй нар эсрэг багийн хаалганд гоол оруулж, 2:1-ээр буулган авав. Ингэснээр тэд хоёр дахь удаагаа түрүүлж, шилжин явах цом гардсан юм. Тэд ирэх амралтын өдөр “Үндэсний дээдлиг”-ийн тоглолтодор олцоно.
Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, өмнөд хөршийн Ханжоу хотод ирэх сарын 23-нд эхлэх Азийн наадмын багийн спортын төрлийн тэмцээнүүдийн хэсгийн шатны сугалааг явуулжээ. Манай эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан B хэсэгт Вьетнам, Саудын Араб, Иран, эмэгтэйчүүдА хэсэгтэзэн орон болон Узбекистаны багийнхантай тоглоно.
Үүнээс гадна 2026 онд АНУ, Канад, Мексик улсад зохион байгуулах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад болох Азийн цомын АШТ-ий урьдчилсан шатны сугалааг ч мөн явуулжээ. 20 улсын шигшээ багийг сугалаанд оролцуулснаас манайхан Афганистаны тоглогчидтой учраа таарсан байна. Урьдчилсан шатны тоглолт аравдугаар сарын 12-нд Афганистанд, 17-нд Улаанбаатарт болох нь.