“Чэндү-2021” оюутны спортын зуны универсиад XXXI наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын жүдо бөхийн төрөлд манай тамирчид өчигдөр гурван хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэй 78 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрдэнэт-Од Литва улсын бөхийг, Д.Номинзул +78 кг-ын жинд Италийн бөхийг ялж, хүрэл медалийн эзэн боллоо. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн Нидерландын тамирчныг иппон үнэлгээгээр ялснаар хүрэл медаль авлаа. Ингэснээр Монголын баг универсиадаас нийт дөрвөн хүрэл медаль хүртээд байна. Түүнчлэн сагсан бөмбөгийн тамирчид хэсгийн хоёр дахь тоглолтоо Өмнөд Африкийн багтай хийж, 74:48 харьцаатай ялалт байгуулжээ.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх