“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх уг наадамд долоон орны 808 тамирчин 226 дасгалжуулагчийн удирдлагад өрсөлдөх аж. Мөн Азийн спортын холбоодоос томилогдсон техникийн болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан зэрэг нийт 1600 гаруй хүн оролцох гэнэ. Наадамд оролцох зочдын төлөөллийг өчигдөр Зохион байгуулах албаны ажилчид хүлээн авлаа. Үүний хүрээнд Монголын үндэсний олимпын хорооны гаднах талбайд монгол гэр барьсан байв. Мөн тус хорооныхон үндэсний хувцсаа өмсөн, зочид төлөөлөгчдөө угтсан юм. Түүнчлэн бөх барилдах, нум сум харвах зэрэг эрийн гурван наадмаас сонирхуулж, монгол ахуй, соёлыг сурталчлан таниулсан. Бас Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магваны нэрэмжит Олимпын музейг зочдод танилцуулсан.
Энэхүү хүлээн авалтад Япон Улсаас Зүүн Азийн олимпын хорооны зөвлөлийн гишүүн Ёкой Ютака, БНСУ-аас Зүүн Азийн олимпын хорооны байнгын хорооны гишүүн Ха Чул Вон, Тайванийг төлөөлж Зүүн Азийн олимпын хорооны дэд ерөнхийлөгч Лин Хондоу, Хонконгийн Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Тимоти Цун Тинг нар болоналбаныбусадтөлөөлөлоролцсон байна.