Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Авлигын 19 хэргийг шүүхэд шилжүүлэх нь

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны аравдугаар сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 82 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-10-28

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг хилээр гарахыг хориглон суллажээ

Монголбанкны ерөнхийлөгчөөр 2016 оны долдугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сарын хооронд ажиллаж байсан Н.Баяртсайханыг өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын хилээр орж ирмэгц нь саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байв.
2024-10-28

Автомашины дугаар хязгаарласнаар цахим систем гацаж, иргэдийн дараалал эрс ихсэв

Улаанбаатарт олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тоог 730 мянгаар хязгаарлах санаачилгыг хотын дарга Х.Нямбаатар гаргаж, нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 8-наас Улаанбаатар хотод автомашины улсын дугаар шинээр олгохгүй гэж нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд автомашины тоог улсын дугаараар нь дамжуулан хязгаарлах дээрх шийдвэр нь цөөнгүй асуудал дагуулахыг олон нийт анхааруулж байсан ч албаныхан тоогоогүй юм.
2024-10-28

Цэцэрлэгт ой хоёр сартай хүүхэд нас барлаа

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Буман жаалууд” цэцэрлэгт өчигдөр 16.00 цагийн үед нэг ой хоёр сартай хүүхэд нас барлаа.
2024-10-28

Монгол ан авын товчоон бүтээлийг танилцуулав

Монгол ан авын товчоон, Монгол орны агнуурын хөхтөн, Монгол орны зэрлэг хөхтний үсний бүтцийн атлас цуврал бүтээлийн товч танилцуулга болов
2024-10-27

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр /2024.10.27/-ноос иргэдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
2024-10-27

Халх голын сав газраар ширүүн салхитай

 2024 оны аравдугаар сарын 29-нөөс 2024 оны арванэгдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2024-10-27

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн стратегийг тодорхойлохдоо энэ гурван шилжилтэд анхаарах шаардлагатай

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд, төр, хувийн хэвшил, бизнесийн салбарынхан, эрдэмтэн, судлаачид оролцож нэгдсэн болон салбар хуралдаан, бүс бүрийн онцлогийг харуулсан үзэсгэлэн зохион байгууллаа.
2024-10-27

Эмч нар аа, хүнлэг байя

Эмч би, Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа Тангараглая,
2024-10-26

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ

Энэ долоо хоногийн амралтын өдрүүд эхлэх гэж буйтай холбоотойгоор үзвэр үйлчилгээ, урлаг соёлын тоглолтуудын талаарх мэдээлэл хүргэе. Мэргэжлийн урлагийн байгууллагууд уран бүтээлийн шинэ улирлаа нээсэнтэй холбоотойгоор театрууд өдөр бүр тоглолттой байна. Тухайлбал, Дуурь бүжгийн эрдмийн театрынхан “Учиртай гурван толгой” дуурь, Улсын драмын эрдмийн театрынхан “Тэнгэрийн хүү”, “Орфей”-нхон “Амьдрахуй” жүжгээ олон нийтэд хүргэж буй. Бусад театр, урлагийн байгууллагынхан ч цөөнгүй “бэлэг”-ийг олон нийтэд зориулан задлах нь.
2024-10-26

Сүрьеэтэй иргэдийг ялгаварлан гадуурхаж байна

“Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал” хоёр дахь удаагийн форум өчигдөр “Олон нийтийн оролцоо, хүний эрх, жендерийн тэгш байдал” сэдвийн хүрээнд боллоо. Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, ЭМЯ-ны Сүрьеэ судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулсан эл форумд оролцогчид манай улсад эл өвчин нийгмийн эрүүл мэндийн ноцтой асуудал хэвээр байгааг тодотголоо.
2024-10-25

Иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан бичил тэтгэлэг зарлажээ

Азийн сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Иргэдийн нөлөөлөл” сэдэвт бичил тэтгэлэг зарлажээ.
2024-10-25

1-5 дугаар ангийнханд компьютерын ухааны хичээл заахаар төлөвлөжээ

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэх ажлыг Боловсролын яамнаас зохион байгуулж буй билээ. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажил одоогоор 50 гаруй хувьтай гэнэ.
2024-10-25

“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган” зохион байгуулна

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, УИХ-ын чуулганаар “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлаад буй. Мөн Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлнэ гэж тусгасан.
2024-10-25

Амьтдын тухай номын тэмдэглэл хөтлөөрэй

“Азтай савар” төрийн бус байгууллага, “Номын ертөнц” клубийнхэн хамтран “Амьтдын тухай 50 ном” уралдаан зарлажээ. Тэд хамтран амьтдын тухай өгүүлдэг, шилдэг 50 номын жагсаалт гаргасан байдаг.
2024-10-25

Хүүхдийн эрхийн улсын байцаагч нар 29 зөрчлийг шалган шийдвэрлэх, хянах эрхтэй

Хүүхэд хамгааллын тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд УИХ-аар шинэчлэн баталж, энэ сарын 1-нээс хэрэгжүүлж буй билээ. Тус хуульд “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоог тухайн орон нутгийн хүн амын тоо, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг харгалзан гурван жил тутамд Засгийн газраас тогтооно” гэсэн заалтыг шинээр нэмсэн байдаг.
2024-10-25

Цагдаагийн генералуудад ажлын гараагаа эхэлсэн газрууд нь хүндэтгэл үзүүлээ

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг угтан Тээврийн цагдаагийн алба (ТЦА), түүний бүрэлдэхүүнд багтдаг Төмөр замын цагдаагийн газар (ТЗЦГ)-аас хошууч генерал М.Ганболдыг урьж, уулзалт зохион байгууллаа.
2024-10-25

Есөн сарын хугацаанд 699 мянган жуулчин хүлээн авчээ

Улсаар нь авч үзвэл, нийт зорчигчийн 26.9 хувь нь Хятад, 25.4 хувь нь Орос болон Өмнөд Солонгос, 3.2 хувь нь Япон, гурван хувь нь Казахстанаас иржээ. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын үзүүлэлттэй харьцуулахад манай улсад ирсэн хятад иргэдийн тоо хамгийн өндөр буюу 61.5 хувиар өсөж, 49.2 мянгад хүрчээ. Үүний дараа БНСУ, Тайвань, Казахстан, Японы жуулчид эрэмбэлэгдэж байна.
2024-10-25