Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хэрэг зөрчил

 “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү тэргүүтэй хүмүүст дахиад яллах дүгнэлт үйлдлээ 

 Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны ТЗУГ-ын, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэгт НПГ-аас дахиад яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 
2023-11-21

“Ногоон автобус”-ны хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг прокурор хэрхэх вэ 

“Ногоон автобус”-ны дуулиантай холбоотойгоор “Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан автобус нийлүүлэх гэрээг цуцалснаа нийслэлийн Засаг дарга мэдэгдсэн. Үүнээс улбаалаад Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын автобус компаниудтай танилцан өмнөд хөршид ажилласан байна. Тухайлбал, нийслэлийн нийтийн тээвэрт явж буй өмнөд хөршийн “Жонтонг бус” зэрэг хэд хэдэн компанийн удирдлагатай очиж уулзан шинэ унаа авахаар ярилцсан гэнэ. 
2023-11-21

 “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт 10-27 сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Түүнчлэн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн, түүгээр дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (ulsturch.mn) ХХК, “Тэнгэр медиа пи ар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam. mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн хэмээн буруутгасан.
2023-11-20

“Түмэн айл инвест”-ийн уурхайн ажилчдын визийн зөрчлийг дарагдуулахаар хахууль өгөхийг завджээ 

Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хууль сахиулагчдад хахууль өгөхийг завдах тохиолдол цөөнгүй гарч байна. Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард Багахангай дүүрэгт гэнэтийн шалгалт хийхэд өмнөд хөршийн иргэний хөрөнгө оруулалттай, ган туйван, металл хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Синвоюань” компанийг шалгасан. Гэтэл тус компанийнхан ямар нэг тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн бодис хууль бусаар хадгалсан, ашиглаж байсан нь илэрч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх болоход тус компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хоёр сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан билээ.
2023-11-20

Барилга эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр суурь хэтрүүлэн ухсан зөрчил гаргажээ

Нэхмэлийн шарын 7 дугаар байрны суурийг Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн ухсан тул зөрчлийг арилгахаар хэтрүүлж ухсан суурийг битүүлж байна.
2023-11-17

Нийтийн хэв журмыг гажуудуулсан тул 100 мянган төгрөгөөр торгожээ

Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн холбогдогч “Э”-д Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул
2023-11-17

Мөрийтэй тоглоом зохион байгуулагчид цагдаагийнхнаас “өшөө авч” эхлэв үү 

Дэд хурандаа С.Тайван “Цахимаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан 328 хүнд холбогдох 277 хэргийг цагдаагийн байгууллага 2020 оноос хойш мөрдөн шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлсэн. Одоо хэрэг бүртгэлийн 204 хэрэг шалгаж байна. 
2023-11-17

Архангайн хуучин дарга нарыг дахиад шүүхэд шилжүүллээ 

Тэдэнд холбогдох хэрэг хоёр дахь удаагаа ийнхүү тус шүүхийн босгоор орж буй юм. 2020 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаасан уг хэргийн нэмэлт ажиллагааг АТГ-ынхан хийж дуусгаснаар прокурор яллах дүгнэлт үйлдэн ийнхүү хүргүүллээ. 
2023-11-17

С.Тайван: Цахим мөрийтэй тоглоом тоглоод та нэг ч төгрөг олохгүй

Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учраас хэзээ ч та өөрийн мөнгөө буцааж авч чадахгүй
2023-11-16

Хуурамч диплом ашиглан төрд ажилласан иргэдээр хохирлыг нөхөн төлүүлнэ

Шүүхээр тогтоогдсон 8 хэргийн холбогдогчоос ажиллах хугацаандаа авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэхээр иргэний журмаар нэхэмжилж
2023-11-16

Халтиргааны улмаас ачааны 3 автомашин мөргөлджээ

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Синотрак ZZ325 загварын ачааны 2 автомашин уулын өгсүүр хэсэгт
2023-11-16

Ж.Сүхбаатар гишүүнийг яллагдагчаар татсанаа УЕПГ нууж байна уу

Тодруулбал, Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг худалдан авалтын төсвийг суулгахад “онцгой” нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Учир нь 2023 оны улсын төсөвт Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ-аас баталж өгсөн. Тэрбээр энэ мөнгөнийхөө 318 тэрбумаар нь “Ногоон автобус”-г сонгон шалгаруулалтгүйгээр авсан байна.
2023-11-16

Буруу гараар орсон соёлын өвүүдийг хуурааж, Соёлын яаманд шилжүүлнэ

II мянгаас Нийтийн тооллын XV зууны үеийн 230 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийг
2023-11-16

Цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн хяналтын камерын бичлэг үзэхээс түр түдгэлзжээ 

Тэгвэл Засгийн газрын хуралдааны үеэр эл үйл явдалтай холбогдуулан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсон аж. Улмаар зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас ХЭҮК-той хамтран хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг томилж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болгожээ. 
2023-11-16

 “Чингис хаан банк”-нд давуу байдал олгосон “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн захирлыг шалгаж дуусав 

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-ын харьяа “Гашуун сухайт авто зам” компанийн гүйцэтгэх захирал Б.Баяндэлгэр, ерөнхий нягтлан бодогч Л.Халиун нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Тус газрын мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 834 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас гурвыг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсний нэг нь дээрх албан тушаалтнуудтай холбоотой юм. 
2023-11-16

Цагдаагийн албан хаагч мөрийтэй тоглоом зохион байгуулдаг этгээдтэй холбоотой байж болзошгүй нөхцөл тогтоогджээ

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор энэ оны эхний 11 сарын байдлаар цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 49 сайтын 3508 домэйн хаягийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран
2023-11-15

76 жолооч согтуугаар жолоо барьж, 145 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Иргэд ихэвчлэн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтэс гэсэн фэйсбүүк пэйж, 102 дугаарт хүчирхийллийн мэдээлэл өгдөг
2023-11-15

Хүнсний бүтээгдэхүүн борлуулж буй газруудаас 2151 зөрчил илэрчээ 

ХХААХҮЯ-ны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Тодруулбал, улсын хэмжээнд 1131 газрыг үүнд хамруулсан аж. Тэдгээрийн 509 нь Улаанбаатар, 42 нь Баян-Өлгий, 14 нь Увс, 62 нь Ховд, 60 нь Завхан, 47 нь Говь-Алтай, 55 нь Хөвсгөлийнх гэнэ. Мөн Архангайн 59, Баянхонгорын 36, Булганы 38, Өвөрхангайн 18, Өмнөговийн 13, Дундговийн 31, Дорноговийн 18, Сэлэнгэ, Сүхбаатарын тус бүр ес, Дархан-Уулын 21, Хэнтийн 60, Дорнодын 20 газрыг хяналт шалтгалтад хамруулсан юм байна. Шалгалтын явцад 2151 зөрчил дутагдал илрүүлж, 1532 буюу 71.2 хувийг нь газар нь дээр нь арилгуулсныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. 
2023-11-15