“Pearson” Англи хэлний туршилтын хөтөлбөрийг 38 сургуульд хэрэгжүүлнэ
2022-2023 оны хичээлийн жилийн хоёр дугаар хагас жилээс “Pearson” Англи хэлний туршилтын хөтөлбөрийг сонгогдсон 38 сургуульд хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн бэлтгэл ажлыг ханган “Үндэсний мастер сургагч багш” бэлтгэх сургалтыг Pearson боловсролын байгууллагын олон улсын зөвлөхүүд удирдан явуулж байна.
2023-01-16
“Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
Тус музейн нэг болон зургадугаар давхарт нь хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдзориулсан боловсролын танхим байрлаж буй гэнэ. Эдгээрт нэг ээлждээ 20-25 хүүхэдхүлээж авах боломжтой бөгөөдсургалтадшаардлагатай тоног төхөөрөмжөөр тусгайлан тохижуулсан аж.
2023-01-13
17 сая төгрөгийн ном хандивлалаа
НҮБ-ын Хүн Амын Сангаас орон даяар хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа 31 Нэг цэгийн үйлчилгээний төвүүд, Түр Хамгаалах байруудад оюуны хөрөнгө оруулалт болох 17 сая төгрөг бүхий 28 төрлийн шинэ сонирхолтой номуудыг гардуулав. Эл үйл ажиллагаа өчигдөр НҮБ-ын төв байранд болсон юм.
2023-01-13
Өрхийн орлого, зарлагын судалгааг хэлэлцлээ
“Ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын нэг хүүхдэд ногдох хоолны бодит өртгийг тооцох, өрхийн хүн ам зүй, нийгэм эдийн засгийн онцлогоос хамаарч эцэг эх, асран хамгаалагч зардлыг хариуцах хувилбарт шинжилгээ хийх” зөвлөх үйлчилгээний ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Статистик дэвшил” ТББ-тай хамтран 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 10 өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан.
2023-01-12
Ногоон сургууль төсөл хэрэгжүүлнэ
НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-иар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 1-р сарын 4-5-ны өдрүүдэд Сүхбаатар, 6-7-ны өдрүүдэд Хэнтий аймагт тус тус ажиллаад ирлээ.
2023-01-09
8611 суралцагчийн тэтгэлгийг энэ сарын 18-наас өмнө олгоно
2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг улсын хэмжээнд 8611 суралцагч төгсөнө. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолын дагуу суралцагчид төгсөхөд нь нэг удаа тэтгэлэг олгож байна.
2023-01-06