НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-иар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 1-р сарын 4-5-ны өдрүүдэд Сүхбаатар, 6-7-ны өдрүүдэд Хэнтий аймагт тус тус ажиллаад ирлээ. Тус томилолтын багт Боловсролын Ерөнхий Газрын мэргэжилтэн Д.Нарантуяа ажиллав. Сүхбаатар аймгийн Засаг даргын баг, бүрэлдэхүүнтэй орон нутаг дахь бага насны хүүхдийн хөгжил, боловсролын нөхцөл байдлыг тодруулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох, талаар санал солилцов.
Мөн сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэгт ажиллан сумын төвийн ойролцоох малчин өрхийн ахуйтай танилцан, сургуулийн насны хүүхдүүдтэй уулзан дараах ажлуудад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар болов.
Тухайлбал,
- Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжин ажиллах ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд дахь нэгдсэн дотуур байрыг жишиг дотуур байр болгон тохижуулах
- Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн ариун цэврийн өрөөг тохижуулах
- Ногоон сургууль төсөл хэрэгжүүлэх гэх зэрэгт хамтран ажиллах нь.
Хэнтий аймгийн Засаг даргын баг бүрэлдэхүүнтэй уулзаж, орон нутгийн бага насны хүүхдийн хөгжил, боловсролын нөхцөл байдлыг тодруулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцож, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ажиллав.