“Чингис хаан” музейгээс хүүхдүүдэд зориулсан “Музейд суралцахуй” боловсролын цогц хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Музейн үзмэр, үзүүллэгт тулгуурласан, хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх зорилготой уг хөтөлбөр нь “Хүннүгийн бэлгэт гөрөөс урлая”, “Буган чулуун хөшөө цутгаж хийх”, “Шороон бумбагарын цагаан бар, бунхны хамгаалагч домгийн амьтан зурах”, “Их Монгол Улсын үеийн язгууртны дээлийг цаасаар урлахуй”, “Монголын эзэнт гүрний үеийн хаадязгууртны малгай хийж өмсөх” гэсэн эсгий урлал, цаасан нугалбар, уран зураг, уран баримал хийх хэсэгтэй юм байна. Мөн “Хоригийн өрөмтэй ваарыг урлах нь”, “Сарьдагийн хийдийн язгуурын таван бурхныг элсээр хэвлэх” гэсэн хөтөлбөр ч бий аж. Тус музейн нэг болон зургадугаар давхарт нь хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэдзориулсан боловсролын танхим байрлаж буй гэнэ. Эдгээрт нэг ээлждээ 20-25 хүүхэд хүлээж авах боломжтой бөгөөд сургалтад шаардлагатай тоног төхөөрөмжөөр тусгайлан тохижуулсан аж.