Жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Монголын сайхан бичигтэн-2022” уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт боллоо. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уг уралдааныг өнгөрсөн онд 26 дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд долоон ангилалд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1100 гаруй хүн оролцжээ. Оролцогчдоос хамгийн ахмад нь Баянгол дүүргийн оршин суугч, 100 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бага нь 131 дүгээр сургуулийн 2а ангийн сурагч Ж.Ундрал аж. Тус уралдааны 1-7 ангийнхны ангилалд нийслэлийн I сургуулийн сурагч Э.Дариймаа, 8-11 дүгээр ангийнхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Содэрдэм” сургуулийн И.Уранцэцэг тэргүүллээ. 12 дугаарангийнхны ангилалд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Ү.Энхжин түрүүлсэн. “Сайхан бичигтэн анги” ангилалд тус аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Анхбаярын бэлтгэсэн 11д ангийнхан нэгдүгээр байр эзэлсэн байна. Мэргэжлийн багш нарын ангилалд Дундговь аймгийн Сайн цагаан сумын “Цэгц билиг” сургуулийн монгол хэл, бичгийн багш М.Ганбагана, уран бичлэгийнхэд Архивын ерөнхий газрын ажилтан Ч.Бямбадолгор түрүүлэв.
Бэлтгэсэн М.Оч