Манай сонины сэтгүүлч Р.Оюунжаргал одоогоос дөрвөн жилийн өмнө “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” баримтат уран сайхны зохиол бичиж, уншигчдад хүргэсэн билээ. Тэрбээр багадаа хөдөө хэрхэн амьдарч байсан тухайгаа уг бүтээлдээхүүрнэсэн юм. Эдүгээ тэрбээр бүтээлээ дахин хэвлүүлээд буй бөгөөд англи хэлээр орчуулсан хувилбартай ньхослуулан түгээж эхлэв. Сэтгүүлчийн охин, орон судлаач мэргэжилтэй Ц.Дөлгөөн энэхүүбүтээлийгангли хэлнээбуулгасан байна. Уг номд морьунах дуртай жаахан монгол охин хөдөө хөгшин аав, ээж, дүүтэйгээхүсэл мөрөөдлөөр дүүрэн хэрхэн амьдарсан тухай түүх бий. Зохиогч өмнөтгөлдөө “Хорвоогийн түмэн явдалтай өөр өөрсдийнхөөрөө учирч, ойлгож, ухаарч яваа мянга мянган хүүхэд, тэдний хайртай ээж, аав, эмээ, өвөөд зориулав” гэсэн байна. Мөн тэрбээр “Монголоо танихаа байх шахсан монголчууддаа болон манай орныг сонирхох гадаадынханд зориулж буй юм. Орчин цагийн, хөдөө гэж мэдэхээбольсон, энэбайдлаараа
хүүхдүүддээ монголчуудын язгуур аж байдлын талаар буруу мэдээлэл түгээж, сөрөг хандлага төрүүлэх янзтай болсон залуу ээж, аавууд илүүтэй уншаасай. Байгаль, цаг ууртаа зохицож, малаа дагаж амьдардаг хөдөлмөрч малчид өнөөдөр ч хотынхны амьдралыг залгуулж байдаг, улс оршин тогтнох үндэс ньодоо ч мал аж ахуй хэвээр гэдгийг хүлээн зөвшөөрч, хөдөөнийхөнд хүндэтгэлтэй хандаж, улмаар Монголынхоо тухай ойлголтыг гадаад ертөнцөд эергээр түгээж байгаасай гэсэн үүднээс бичсэн. Тийм ч учраас олон хүнд уншуулах зорилгоор дахин хэвлэлээ. Мөн англи хэлээр гаргалаа” гэсэн юм.
Бэлтгэсэн Ж.Гэрэл