“Ерөнхий боловсролын сургууль/дотуур байрын нэг хүүхдэд ногдох хоолны бодит өртгийг тооцох, өрхийн хүн ам зүй, нийгэм эдийн засгийн онцлогоос хамаарч эцэг эх, асран хамгаалагч зардлыг хариуцах хувилбарт шинжилгээ хийх” зөвлөх үйлчилгээний ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Статистик дэвшил” ТББ-тай хамтран 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны арванхоёрдугаар сарын 10 өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан.
Зөвлөх үйлчилгээний тайлангийн хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Боловсрол шинжлэх ухааны яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сан, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Нийслэлийн Боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын Хоолзүй шим судлалын нийгэмлэг ТББ, “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл, Жайка ОУБ-ийн “төслийн нэр” төсөл, Монголын ложистикийн холбоо, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүд зэрэг 75 албан хаагч оролцлоо.
Хэлэлцүүлгээр:
- Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний болон бодит байдал, кейс судалгаа
- Өрхийн орлого, зарлагын судалгаа
- Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс тодорхойлох, судалгааны үр дүнгийн мэдээлэл
- Сурагчийн хоолны норматив зардал-хувилбарт шинжилгээ зэрэг асуудлын хүрээнд судалгааны тайланг танилцуулж хэлэлцүүллээ.