Олон улсын “Teach for all” хөтөлбөрийг өнгөрсөн жил манайд анх удаа хэрэгжүүлж, залуу багш нарыг аймаг, сумуудад хоёр жил томилон ажиллуулахаар болсон юм. Үүний хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, МУБИС, “Teach for Mongolia” байгууллагынхан хамтран орон нутагт ажиллах хүсэлтэй 26 залуу багшийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулан мэргэшүүлсэн бөгөөд аймаг, сумууд руу илгээсэн билээ. Уг хөтөлбөрийн хоёр дахь ээлжийн элсэлтийг өчигдрөөс эхлүүлснийг БШУЯ-наас мэдээлэв. Бүртгэл гуравдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх юм байна. Хамрагдах хүсэлтэй багш нар www.teach¬formongolia.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдах багш нар 2025 он хүртэл орон нутагт ажиллах нь.