2022-2023 оны хичээлийн жилийн хоёр дугаар хагас жилээс “Pearson” Англи хэлний туршилтын хөтөлбөрийг сонгогдсон 38 сургуульд хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн бэлтгэл ажлыг ханган “Үндэсний мастер сургагч багш” бэлтгэх сургалтыг Pearson боловсролын байгууллагын олон улсын зөвлөхүүд удирдан явуулж байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох энэ сургалтад орон нутаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 40 багш, гадаад хэлний 18 мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалтын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монгол сурагчдын болон багш нарын англи хэлний боловсролын чанарт мэдэгдэхүйц ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.
“Англи хэлний энэ туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд БШУЯ, БЕГ, БСҮХ, Pearson болон багш нар оролцсон 88 хүний бүрэлдэхүүнтэй хамтарсан менежементийн баг ажиллахаар болсон юм.