Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
16-17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-15
Жилийн хугацаанд дэлхийн дундаж температур 1.63 градусаар дулаарчээ
Дэлхийн цаг уурын байгууллагаас зургадугаар сарын 5-нд “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ. 2024-2028 онуудад дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.9 хэмийн хооронд хэлбэлзэх тухай эрдэмтэд тооцоолсон нь 1850-1900 онуудтай харьцуулахад өндөр дүн байгаа юм.
2024-06-14
Туул голын ойр орчимд анхааруулах самбарууд байршуулав
Туул голын эрэг дагуух, үерлэх, иргэд осолдох эрсдэлтэй 10 цэгт анхааруулах самбар байршуулжээ. ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгийнхэнтэй хамтран судалгаа хийсний үр дүнд тулгуурлан тэдгээр байршлыг тогтоосон аж. Анхааруулах самбаруудад усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаягийг монгол, англи хэлээр бичсэн байна. Мөн цэг тус бүрийн усны гүний мэдээллийг самбарт байршуулсан гэнэ. Үүнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай аж. Туул гол дагуу амарч, зугаалах иргэд ийм самбартай таарвал сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.
2024-06-14
Туул голын эрэг дагуу дуут сэрэмжлүүлэгтэй камер байрлуулжээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн жил “Мандал даатгал” ХХК-тай хамтран Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай таван байршилд хяналтын камер байршуулсан.
2024-06-14
Улаанбаатар хотын 34 900 га талбай усанд автах магадлалтай
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдаан өчигдөр боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар эл хурлаар хэлэлцэв. БХБЯ болон нийслэлийн ЗДТГ-ынхан хамтран Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээг гаргасан аж. Нийслэлд 1966 оныхтой дүйх хэмжээний үер болбол Туул гол орчмын 3200 га суурьшлын бүсээс эхлээд Төмөр зам, Дунд гол, “ДЦС-4”, Төв цэвэрлэх байгууламж усанд автах эрсдэлтэй гэсэн дүн уг үнэлгээгээр гарсан аж. Мөн 34 900 га талбай нэг метрээс дээш гүнтэй усанд автах магадлалтай гэнэ. Үүнтэй холбоотойгоор хотын үерийн байгууламжуудыг сайжруулах шаардлагатайг төлөөлөгчид онцолсон юм.
2024-06-14
Өнөөдөр +20 градус дулаан байна
14,15-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-06-14
Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал гарчээ
Манай орны нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал гарчээ. Үүнд Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутаг хамрагдаж байна. Харин бусад нутгаар газрын гарц тааруу, эсвэл бэлчээрийн ургамал огт цухуйгаагүй аж. Тухайлбал, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн цөөн сумын нутагт газрын гарц муу байгаа гэнэ. Энэ сарын эхээр агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан байжээ. Мөн нийт нутгийн 70 гаруй хувьд дунджаас бага хур тунадас орсон байна.
2024-06-13
Бэлчээрийн ургамлын гаралт ихэнх нутгаар хэвийн байна
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургаадугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын цөөн сумдын нутгаар муу. Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутгаар хэвийн, бусад нутагт дунд байна.
2024-06-13
Хөвсгөл, Сүхбаатар аймагт ой, хээрийн түймэр гарчээ
Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, Хөвсгөлийн Жаргалант сумын Харгана багийн нутагт ой, хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын ойн мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран энэ сарын 10-ны орой бүрэн унтраасан байна. Түймэрт хоёр га талбай шатсан гэнэ.
2024-06-12
Хөвсгөл аймгийн Жаргалант сумд ой хээрийн түймэр гарч, 2 га газар шатжээ
Хөвсгөл аймаг, Жаргалант сум Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс урьд зүгт 125 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 06.09-ний өдрийн 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 10-ны өдрийн 08:16 цагт хүлээн авч, өчигдрийг хүртэл цаг наргүй ажилласан гэнэ.
2024-06-12
Баруун, төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар орно
Зургадугаар сарын 12,13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-06-12
Өнөөдөр 23 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, бусад нутгаар бороо орохгүй.
2024-06-11
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумд загас үржүүлгийн лаборатори нээжээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг дахь Шишгэд, Тэнгис голын бэлчирт загас үржүүлгийн лаборатори нээлээ. Хулдын овгийн тул, зэвэг, хадран загасыг уг лабораторид үржүүлнэ. Ингэхдээ нэг жилд 400-500 мянган жараахайг тэнд өсгөх боломжтой аж. Өдгөө уг лабораторид дээрх загаснуудын 230 000 түрсийг өсгөж буй гэнэ. Тэдгээрийг 2-3 см хүртэл нь бойжуулаад амьдрах чадвартай болох үед нь байгальд тавихаар төлөвлөжээ.
2024-06-10