Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нутагт энэ сарын 10-нд ой, хээрийн түймэр гарчээ. Тухайлбал, Хөвсгөлийн Жаргалант сумын Харгана багийн нутагт ой, хээрийн түймэр гарч, аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын ойн мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хамтран энэ сарын 10-ны орой бүрэн унтраасан байна. Түймэрт хоёр га талбай шатсан гэнэ.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн нутагт тухайн өдрийн 18.00 цагийн үед хээрийн түймэр гарчээ. Үүнийг тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран 21.30 цагийн үед унтраасан байна. 15 га орчим талбай галд өртөж шатсаныг урьдчилсан байдлаар тогтоогоод буй аж.
Бэлтгэсэн М.Оч