Манай орны нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн ургамал гарчээ. Үүнд Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Дорнодын ихэнх нутаг хамрагдаж байна. Харин бусад нутгаар газрын гарц тааруу, эсвэл бэлчээрийн ургамал огт цухуйгаагүй аж. Тухайлбал, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн цөөн сумын нутагт газрын гарц муу байгаа гэнэ. Энэ сарын эхээр агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1.1-3.8 градусаар дулаан байжээ. Мөн нийт нутгийн 70 гаруй хувьд дунджаас бага хур тунадас орсон байна.
Бэлтгэсэн: М.Оч