Хөвсгөл аймаг, Жаргалант сум Харгана багийн “Дунд Харганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс урьд зүгт 125 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т зургадугаар сарын 9-ний өдрийн 20:00 цагийн орчим ой, хээрийн гал түймэр гарсан байна. Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 10-ны өдрийн 08.16 цагт хүлээн авч, өчигдрийг хүртэл цаг наргүй ажилласан гэнэ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулсан, зургадугаар сарын 11-ний өдрийн 09.40 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан.