Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Тураг гогойтой холбоотой судалгааг улсын хэмжээнд хийхээр болжээ 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас МУИС, ХААИС, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаач, эрдэмтдийг оролцуулсан, Амьтны мэргэжлийн болон ангилал зүйн зөвлөлийн ээлжит хурлыг өчигдөр зохион байгууллаа.
2024-10-16

Зүүн аймагт гарсан хээрийн түймэрт 42 мянган га талбай өртжээ 

Намрын хуурайшилт эрчимжиж, түймрийн эрсдэл нэмэгдсэнийг байгаль орчны болон онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж буй энэ цаг үед их хэмжээний талбайг хамарсан гамшигт үзэгдэл зүүн аймгуудад шил шилээ даран гарсаар байгааг холбогдох газруудаас мэдээллээ.
2024-10-15

“Монгол Улс нэг хүнд ногдох хүлэмжийн хийн хэмжээгээр дэлхийд есдүгээрт жагсаж байна”

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт бэрхшээлүүдийг хөгжлийн боломж болгож хувиргах, бүх салбарт ногоон шилжилт хийх шаардлага тулгарч байгааг Дэлхийн банк, Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулсан “Монгол Улс: Уур амьсгал ба хөгжил” тайлангийн хурлын үеэр мэргэжилтнүүд дурдав.
2024-10-14

Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгаар цасан шуургатай

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд : 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, 14-нд ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-10-13

Маргаашаас цас унаж, хүйтэрнэ

12-нд ихэнх нутгаар дулаарах боловч, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.  
2024-10-12

84 сая мод ургуулжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна. Уг хөдөлгөөний явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар өчигдөр мэдээлэл өглөө.
2024-10-10

Халхголын ялалтын 85 жилийн ойд зориулж "Русский дом"-ынхон мод тарилаа

Халхголын дайны ялалтын 85 жилийн ойд зориулж мод тарилаа
2024-10-10

“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэхээр болж, үүний хүрээнд Монгол Улсыг олон улсад сурталчлах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэлэлцэн баталлаа. Мөн хүний эрхийг дээдэлсэн, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх зорилготой хуулийн төслүүдийн явцыг хэлэлцэв.
2024-10-10

Олон улсад 790 сая жуулчин аялжээ

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (WTO)-аас 2024 оны 1-7 дугаар сарын аялал жуулчлалын үзүүлэлтийг бүсчлэн гаргасан тайлангаа албан ёсоор танилцууллаа. Энэ хугацаанд олон улсад 790 сая жуулчин аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 11 хувиар өссөн, цар тахлын өмнөх үе буюу 2019 оныхоос дөрвөн хувиар бага үзүүлэлт гэнэ.
2024-10-10

Уур амьсгалын өөрчлөлт малчдын амьдралд хэрхэн нөлөөлж буйг гэрэл зурагт буулгаарай

Уур амьсгалын өөрчлөлт малчдын амьдралд хэрхэн нөлөөлж буйг гэрэл зурагт буулгаарай
2024-10-09

Байгаль орчны байцаагч нар химийн хорт, аюултай бодисын агуулахын дүгнэлт гаргана

Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газраас аймаг, нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны улсын хяналтын байцаагч нарт чиглэл өгөх сургалтыг өчигдөр зохион байгууллаа.
2024-10-09

Аргаль, халиун бугад зориулж хөв цөөрөм байгуулжээ

“Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” төрийн бус байгууллага, “Эко Мөрөн” байгаль хамгаалах нөхөрлөл, “Эко Хэнтий” жуулчны бааз, “Ханомаро тур” ХХК хамтран “Юнител групп”-ийн дэмжлэгээр Хэнтий аймгийн Мөрөн сумд зэрлэг амьтдад зориулан хөв цөөрөм байгуулжээ. Үүний үр дүнд тухайн бүсэд нутагладаг ан амьтад, ялангуяа нэн ховор аргаль, халиун буга өвөл, хаварт ундаасаж харангадах аюулгүй болсон гэнэ.
2024-10-09

Аюулт үзэгдэл, осол 14-өөр нэмэгдэв

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 92 дуудлага бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо 14-өөр нэмэгдсэн үзүүлэлт аж. Нийт тохиолдлын 74 буюу 80.4 хувийг түймэр эзэлсэн бол хүний үйл ажиллагаатай холбоотой осол 17, газар хөдлөлт нэг удаа бүртгэгджээ.
2024-10-08

Шувуулахуйн соёлыг сурталчлах төв байгуулав

Казах шувуулахуйн холбооноос Баян-Өлгий аймагт “Бүргэдчдийн өргөө” нэртэй төв нээжээ. Үүнийг олон зуун жилийн түүхтэй, ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан шувуугаар ан ав хийлгэх өв соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн талаас нь хөгжүүлэх зорилгоор байгуулсан аж.
2024-10-08

Эмнэлгийн ногоон байгууламжийг сайжруулах гурван төсөлд санхүүжилт олгожээ

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан “Тэрбум мод” сан энэ онд сонгон шалгаруулж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төслүүдээ танилцуулж эхлэв. Тус сангийнхан сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг нь сайжруулах, олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн 15 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэснээ зарласан.
2024-10-08

Аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалалд зарцуулсан зардлыг албан татвараас нь хасна

Аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалалд зарцуулсан зардлыг албан татвараас нь хасна
2024-10-08

Туул голд хуримтлагдсан хагшаасыг цэвэрлэх туршилтыг эхлүүлэв

Туул голд хуримтлагдсан хагшаасыг цэвэрлэх туршилтыг эхлүүлэв
2024-10-07

“Өвөл, намарт орох хур тунадасны хэмжээ нэмэгдэж, зуных буурна”

“Өвөл, намарт орох хур тунадасны хэмжээ нэмэгдэж, зуных буурна”
2024-10-07