Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цочир хүйтэрнэ
Харанга!!! Өнөөдөр Хөвсгөл, Орхон аймгийн нутгаар хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ. Мөн Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Төв аймгийн баруун хойд, Хэнтийн хойд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтрэхийг урьдчилан сэрэмжлүүлж байна.
2024-09-19
Хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй
Өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, 19-20-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.
2024-09-18
АНХААР: Газар тариалангийн бүс нутгаар цас орох нь
2024 оны есдүгээр сарын 17-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: Анхаар 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.
2024-09-17
Нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах боловч, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа цас орж нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.
2024-09-16
Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр их бороотой
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр их бороо орно.
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: 12-13-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орж, сэрүүсэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-09-12
Самар түүх хугацааг наашлуулах боломжтой, эсэхийг судлуулах нь
Иргэд хуш модны самар түүх, бэлтгэхтэй холбоотой олон санал, гомдлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд ирүүлж байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа самар түүх хугацааг наашлуулах боломжтой, эсэхийг судалж тогтоох үүргийг Ойн газрынханд өгчээ.
2024-09-11
Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарт бороотой
Малчид, хадланчид, тариаланчдын анхаараарай. 12-нд Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр, 13-нд Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр усархаг бороо орохыг анхааруулж байна.
2024-09-11
Хөвсгөлийн Ханх сумд анхны цас орлоо
Намрын анхны цас Хөвсгөл аймгийн Ханх сумд өнгөрсөн ням гарагт оржээ. Амралтын өдрүүдээр Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт бороо орсон аж. Хөвсгөлд ч бороо орж байгаад аажимдаа нойтон цас, шамарга болжээ. Бусад нутгаар цаг агаар харьцангуй тогтуун байсан аж.
Тэгвэл маргаашаас Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын зарим газар, төвийн бүсийн баруун болон хойд, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13- нд баруун, төвийн аймгуудын нутгаар бороо орж, уулаараа нойтон цас унаж, сэрүүсэх юм байна. Салхины хурд11- нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метрт хүрч, шуурах аж. Мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -1-6, өдөртөө +9+14 хэм байх гэнэ.
2024-09-10