Намрын анхны цас Хөвсгөл аймгийн Ханх сумд өнгөрсөн ням гарагт оржээ. Амралтын өдрүүдээр Булган, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв аймагт бороо орсон аж. Хөвсгөлд ч бороо орж байгаад аажимдаа нойтон цас, шамарга болжээ. Бусад нутгаар цаг агаар харьцангуй тогтуун байсан аж. Тэгвэл маргаашаас Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын зарим газар, төвийн бүсийн баруун болон хойд, говийн нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13- нд баруун, төвийн аймгуудын нутгаар бороо орж, уулаараа нойтон цас унаж, сэрүүсэх юм байна.
Салхины хурд 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метрт хүрч, шуурах аж. Мөн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -1-6, өдөртөө +9+14 хэм байх гэнэ.