Монголын уул уурхайн үндэсний ассоциациас уламжлал болгон зохион байгуулдаг “Хариуцлагатай уул уурхай” бүсийн чуулга уулзалт энэ сарын 12-13-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумд болно.
Энэхүү чуулга уулзалтын зорилго нь эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөө, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх юм. Түүнчлэн хариуцлагатай үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогчдын хамтын ажиллагааг сайжруулах аж. “Хариуцлагатай уул уурхай” бүсийн чуулга уулзалтад хойд бүсэд хамаарах Орхон, Булган, Хөвсгөл зэрэг аймагт хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд оролцоно. Мөн тухайн бүсийн төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцох юм байна.
У.ЦЭЦЭГСҮРЭН