304 иргэнийг аюулгүй бүсэд гаргалаа
Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр өнөөдөр өглөөний 09:00 цагийн хэмжилтээр Улаанбаатар орчмын Туул голын үерийн аюултай түвшинг 342см буюу 82см даван үерлэж байсан
2024-06-23
Элчин сайд С.Сүхболд итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав
Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын асуудал эрхэлсэн дэд сайд Ким Тэ Жин-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.
2024-06-23
“Сонгогч хэнд санал өгснийг регистрийн дугаараар нь мэдэх боломжгүй”
УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулиар сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ эдлэхтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл хийв. Сурталчилгаа эхэлснээс хойших ес хоногт иргэдийн овог, нэр, регистрийн болон утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь худалдаж авах тухай зар цахим орчин, олон нийтийн дунд тарааж, цуглуулж байгаа зөрчил, гомдлын талаарх мэдээллийг тус комисст ирүүлж байгаа гэнэ.
2024-06-20
Хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон
Тайландын Хүнс, Эмийн захиргаанаас гаргасан Вьетнамын хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон ба хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Мөн тус бүтээгдэхүүний албан ёсны сертификат нь өөр, өөр компанийнх байна. Иймд хуурамч сурталчилгаа бүхий бүтээгдэхүүн дур мэдэх хэрэглэхээс зайлсхийж заавал эмчид хандаарай.
2024-06-19
Цэц найман сарын дараа их суудлын хуралдаан товлолоо
Цэцийн 05 дугаартай эл дүгнэлтийг УИХ дараа сард нь хэлэлцээд, хүлээн зөвшөөрөөгүй . Иймд дээрх зохицуулалтуудыг тусгасан УИХ-ын хяналт шалгалтын, үндсэн хуулийн цэцийн болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц их суудлын хуралдаанаараа эцэслэх ёстой байв. Тэгвэл эл хуралдааныг үндсэн хуулийн цэц найман сарын дараа товлож, энэ сарын 26-нд хийхээр болжээ. Энэ хугацаанд Л.Өлзийсайхан, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын зургаан гишүүнийг Цэцэд нэр дэвшигчийн сонсголгүйгээр томилоод байна.
2024-06-19
ХЭҮК: Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа баримталж, ажиллахыг уриалав
ХЭҮК-оос урилга гаргалаа. Тус уриалгад "Ардчилсан нийгмийн мөн чанар нь иргэд төр засгаа нээлттэй сонгох шударга үйл явц бөгөөд сонгууль нь иргэдийн шууд оролцооны эрхээ эдлэх суурь эрх юм. Засаг төрийг эмхлэн байгуулахад иргэдийн санал, шийдвэрт чөлөөт, бодит мэдээлэл чухал нөлөө үзүүлдэг.
2024-06-18
Гадаадад суугаа 13.100 иргэн саналаа өгнө
Гадаад улсад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгнө. Ингэхдээ зөвхөн нам, эвслийн төлөө саналаа өгөх юм.
2024-06-17
“Хэнд саналаа өгснийг өөрөөс чинь өөр хүн мэдэх боломжгүй”
ХЭҮК-оос өчигдөр сонгуулийн үйл явцтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тус комиссоос сонгууль зохион байгуулж буй төрийн байгууллагууд болон оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдэд таван зүйл бүхий зөвлөмж өгснийг бид өмнө нь мэдээлсэн. Нам, эвсэл, нэр дэвшигчдэд бусдын нэр хүндэд халдахгүй, гутаан доромжлохгүйгээр шударга, цэвэр, ёс зүйтэй өрсөлдөхийг тэд сануулсан юм. Мөн сонгууль зохион байгуулагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх тэгш боломж бүрдүүлэх, нууцлалыг хадгалах, бүртгэл болон бусад зөрчил, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг зөвлөсөн. Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хамгаалж, жагсаал цуглаан хийх боломжийг хангах, хааж хорих биш, хамгаалахыг цагдаагийн байгууллагад уриалсан байна. Энэ талаар цагдаагийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, хүний эрхийг хэрхэн хангах талаар ойлголт, мэдээлэл ч өгчээ.
2024-06-14