Өнгөрсөн 7 хоногт гал түймрийн 71 дуудлага иржээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны нэгдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 91 удаагийн дуудлага бүртгэгджээ.
2024-01-29
Гадаадын иргэний визийн зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ
Гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай хүргэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор боллоо.
2024-01-26
“Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаас Засгийн газарт ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
ХЭҮК, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, БШУЯ, Гадаад харилцааны яам, ХЗДХЯ, Эрүүл мэндийн яам, Монголын хууль зүйн Клиникүүдийн холбоо хамтран 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг зохион байгуулсан.
2024-01-25
НОБГ: Гал түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 20:30 цагт Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайд байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
2024-01-24
ХЭҮК: Хохирсон иргэдэд хүндэтгэлтэй хандаж, хувийн нууцад нь халдахгүй байхыг уриалжээ
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт шингэрүүлсэн байгалийн хий (газ) тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас Онцгой байдлын 3 алба хаагч амь насаа алдаж, 11 том хүн, 3 хүүхэд эмнэлгийн яаралтай тусламж авч, “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон “Санни таун” хотхоны 830 дугаар байр, нийт 30 автомашин түймэрт өртөж шатсан тухай урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн.
2024-01-24
Гал түймрийн улмаас зарим замыг ХААЛАА
Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэн.
2024-01-24
Улсын нөөцөөс 9182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна
Монгол орны нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 7 аймгийн 27 суманд төмөр зудын нөхцөл үүсэж, өвөлжилт хүндэрсэн. Он гарсаар 176 мянга гаруй мал хорогдоод байгаа тул зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос махны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлийн нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд хивэг тэжээлийн экспортыг он дуустал хугацаанд хязгаарлаж, улсын нөөцөөс 21 аймаг, нийслэлийн алсдагдсан 3 дүүрэгт 9182.4 мянган тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгоод байна.
2024-01-23