Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд үүссэн ослын улмаас зарим авто замын зорчих хэсгийг түр хязгаарласан. Мэргэжлийн байгууллагуудаас осолд өртсөн тээврийн хэрэгслүүдийг зөөж, замын зорчих хэсгийг чөлөөлөх, гадаргууг цэвэрлэж, хэвийн нөхцөлд оруулсан даруйд үе шаттай нээхээр ажиллаж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.