18 жил ХАБ хийсэн ч ослын талаар эрт дүгнэлт хийхгүй ээ. Осол гэнэт гарчихдаггүй, үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Ослын ICAM судалгааны PEEPO хүчин зүйлсээр тайлбарлахад:
1. People - Хүн (2 жолооч эрүүл байсан уу? Газын машины жолооч аюултай ачаа байнга тээвэрлэдэг, эрхтэй байсан уу? Хэзээ унтаж, хэзээ боссон, ядарсан байсан уу? Эргэлт хийж байх үед утас дуугарч анхаарал сарниулаагүй биз? Харамсалтайгаар амь насаа алдсан манай Онцгой байдлын 3 албан хаагч яагаад замын хажууд яагаад зүгээр зогсож байсан юм? Ямар нэг хаалт хашилтын ард нуугдаж болоогүй юм уу? гм)
2. Equipment - Тоног төхөөрөмж (Газын машинд өдөр тутмын үзлэг хийсэн байсан уу? Шил толь хэвийн байсан уу? Машинтай мөргөлдөхөд хавхалга салж унадаг уу? Өвлийн дугуй тавьсан уу? Дугуйны хээ хэвийн байсан уу? Ёнкосний насжилт хэр байв? Актлагдах шахсан, хана нь нимгэрсэн ёнкостой бол эвгүй)
3. Environment - Байгаль орчин (Цастай, гулгаатай байсан уу? Үзэгдэх орчин хязгаарлагдмал байв уу? Өдөр шөнө байв уу? Салхи, шуургатай байв уу?)
4. Procedure - Дүрэм журам (Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй биз? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мөрдсөн үү? Осол гарахаас сэргийлэх ямар ямар журмыг байгууллага мөрдүүлдэг байв? Ямар журам зөрчигдөв? Онцгой байдлын журам дээр хий алдагдсан үед тэдэн метр зайтай зогсох ёстой гэдэг заалт байгаагүй юм уу? Яагаад хайран залуус зүгээр зогсож байгаад дэлбэрэлтийн үед шидэгдсэн ёнкость-д цохиулав? Хяналтын камерын бичлэг дээрээс эсвэл би буруу харав уу? Онцгой байдлын манай Баатруудыг хамгаалах дүрэм журам хэр найдвартай байна?)
5. Organization - Байгууллага (Жолооч өдөр тутмын зааварчилгаагаа авсан уу? Нийт ажилтны сургалтдаа суусан уу? Аюултай ачаа тээвэрлэх дүрмийг мэдэх үү? Шалгалтаа хэзээ өгсөн? Ямар үнэмлэхтэй байсан? Ослын үед мөрдөгдөх Онцгой байдлын журам байдаг уу? Байсан бол ямар шат дарааллаар хэрхэн ажиллах ёстой байсан? Ажилтан энэ талаар мэддэг, сургагдсан байсан уу?)...
гэх мэт маш олон хүчин зүйлсийг судалсны дараа Ослын дүгнэлт гарч ирдэг. Осол нийлмэл хүчин зүйлсийн нэгдлээр гардаг юм шүү, хэзээ ч нэг хүчин зүйлээр эсвэл нэг баримтаар хэн нэгнийг буруутгаж болдоггүй. Учир нь ослын шалтгаануудыг нийтэд нь арилгаагүй цагт Осол гарсаар л байдаг.
Онцгой байдлын Баатруудынхаа гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. За тэгээд мэргэжлийн хүмүүс ажлаа хийхэд нь саад бололгүй, ямар нэг дүгнэлт хийхгүй байцгаая.
Эх сурвалж: Б.Ганжигүүр