Өнгөрсөн шөнө болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл өглөө.
ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян "БЗД-ийн 26-р хороонд байгалийн шингэрүүлсэн хий буюу газ тээвэрлэж байсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, их хэмжээний гал гарч байна гэх дуудлагыг 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01.06 минутад хүлээж авсан. Тус дуудлагаар Онцгой байдлын нийслэл дэх 13 анги, Үндэсний аврах бригадын 11 анги, нийт 200 гаруй алба хаагч ажиллаж, галын тархалтыг зогсоох, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нүүлгэн шилжүүлэн ажиллалаа. Энэ явцад уулзварын зүүн талд байрлах Edu apartment, global international сургууль болон уулзварын баруун урд байрлах Sunny town хотхонд галын голомт дэлгэрсэн. Гал түймэрт өртөж байсан объектыг чөлөөлөх, унтраах ажлыг зохион байгуулан, нийт гурван цаг 15 минут ажиллан 02:15 цагт түймрийн тархалтыг зогсоож, 04:30 цагт бүрэн унтраасан.
23 том хүн, 17 хүүхдийг зочид буудалд нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангалаа.
Урьдчилсан байдлаар гурван хүн нас барсан, Түлэнхийн төвд 10, Цэргийн төв эмнэлгийн хордлогын тасагт нэг, Эх хүүхдийн үндэсний төвд гурван хүүхэд хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.
Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шатлага үүсэж дэлбэрсэн байна. Үүний улмаас манай онцгой байдлын Баянзүрх дүүргийн 63 дугаар ангийн гурван алба хаагч осолд өртөж, 40 метрт шидэгдэж, харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдынхаа ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Цагдаагийн байгууллагаас хэргийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэв.