Тэд ирэх сонгуулийг сайн дураар өнжих үү
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн сард Төрийн ордонд гэнэт үзэгдэж, Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Энэ үеэрээ тэрбээр хэвлэлийнхний асуултад хариулж, “Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байх” хэмээн мэдэгдэв. Түүнийг улс төрөөс зайлуулах сонирхол цөөнгүй хүнд бий.
2024-02-29
Өнөөдөр сонгуулийн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтооно
Сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 2024 оны гуравдугаар сарын 01-нээс өмнө Үндэсний аудитын газар тогтоох ёстой. Тодруулбал, Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тойрог бүрт нэг нэр дэвшигчийн зарцуулах зардал болон нам, эвслээс зарцуулах зардлын хэмжээг хуулийн хугацаанд нь тооцож гаргаад Сонгуулийн ерөнхий хороо, Монголбанкинд хүргүүлдэг.
2024-02-29
Гадаадад байгаа иргэд санал өгөхөө Дипломат төлөөлөгчийн газартаа мэдэгдэнэ
Үндэсний статистикийн хорооны тоон мэдээллээр энэ оны байдлаар дэлхийн 172 улсад 141 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа аж. Тэдгээр иргэн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө буюу энэ оны 6 дугаар сарын 15-аас өмнө сонгуульд оролцохоо өөрийн оршин байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газар (манай улсын Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар)-т мэдэгдэж, бүртгүүлэх ёстой. Улмаар санал авахаар товлосон өдрийн 07.00-22.00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд саналаа өгөх юм.
2024-02-28
БНЭУ-ын парламентаас туршлага судалж байна
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсад ажиллаж буй аж. Манай улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламент 126 гишүүнтэй байхаар хуульчилсан. Удахгүй болох сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, тойргоос 78, намын жагсаалаар 48 гишүүн сонгоно. Түүхэнд анх удаа ийм өөрчлөлт хийж буй тул 126 гишүүний суух өрөө тасалгааг бэлдэхээс эхлээд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг бэлтгэл хангахаар Тамгын газрынхан ажиллаж байгаа юм. Улмаар тэд энэ талаар олон улсаас туршлага судалж буй бөгөөд ээлжит улс нь Энэтхэг болжээ
2024-02-28
БНЭУ парламентын номын сангаа цахимжуулжээ
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын Лок Сабха (Доод танхим)-ын бүтэц, зохион байгуулалт, хуулийн төсөл боловсруулах, хуралдааны дэг, хуулийн төсөл боловсруулагчдыг бэлтгэх, чадавхжуулах тогтолцоо, парламентын боловсрол хэрхэн олгож буй талаар туршлага судлахаар тус улсад ажиллаж байна.
2024-02-27
УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Тургунбекович Шакиевийн урилгаар энэ сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-02-27
Зон олны намын даргаар Б.Цацралыг бүртгэв
Дээд шүүх Зон олны намын даргаар Б.Цацралыг бүртгэжээ. Тус намын дарга Э.Одбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд өдгөөгөөс нэг сарын өмнө болсон их хурлаараа түүнийг сонгосон байна. Тэрбээр намын даргаар сонгогдоод неоконсерватив болон баруун жигүүрийн үзэл баримтлалтай бүлгүүдтэй эвлэлдэн нэгдэх замаар улс төрийн хүчний хувьд бэхжүүлэхээ мэдэгдсэн аж
2024-02-27
Элчин сайдын яамдгүй байгааг онцолжээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Румынд айлчилжээ. Энэ үеэр гишүүд тус улсын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Николае-Ионел Чукад бараалхан, улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа хууль тогтоох байгууллагын хоорондох харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиох бөгөөд үүнийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яамд болон парламентын бүлгүүдийн түвшинд ажиллуулах саналыг Сенатын танхимын ерөнхийлөгч дэмжихээ илэрхийлжээ. Үүний сацуу хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхгүйгээр найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж хязгаарлагдмал болохыг онцолсон байна
2024-02-27
Мөрийн хөтөлбөрт аудит хийх ажлын хэсгийг байгуулжээ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу улс төрийн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогоос гажих ёсгүй. Мөн санхүүгийн эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан бол зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагад нийцэж байхаар хуульчилсан. Эдгээрийг төрийн аудитын байгууллага хянаж, дүгнэлт гаргах үүрэгтэй. Үүнийг гүйцэтгэхээр Үндэсний аудитын газраас ажлын хэсэг байгуулжээ
2024-02-27
Румын Улстай харилцан, Элчин сайдын яамдуудаа дахин нээхээр боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд албан айлчлал хийв.
2024-02-26