Дээд шүүх Зон олны намын даргаар Б.Цацралыг бүртгэжээ. Тус намын дарга Э.Одбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд өдгөөгөөс нэг сарын өмнө болсон их хурлаараа түүнийг сонгосон байна. Тэрбээр намын даргаар сонгогдоод неоконсерватив болон баруун жигүүрийн үзэл баримтлалтай бүлгүүдтэй эвлэлдэн нэгдэх замаар улс төрийн хүчний хувьд бэхжүүлэхээ мэдэгдсэн аж.
Түүнчлэн Монголын либерал ардчилсан намын даргаар Д.Пүрэвдавааг бүртгэв. Тус намын даргаар Б.Өлзийдүүрэнг өнгөрсөн оны аравдугаар сард бүртгээд байсан юм. Үүнээс гадна Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг тус хуульд нийцүүлэн өөрчлөн баталжээ.