Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Нийтийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Том Гоулдсмиттэй уулзав

УИХ-ын бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан олон гишүүнтэй парламентуудын хуралдааны дэг, ажлын зохион байгуулалт, үйл ажиллагааг судалж, сайн туршлагыг нь нэвтрүүлэх шаардлага тулгарч буй. Үүний дагуу УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат ИБУИНХУ-ын парламентын тогтолцоо, үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, батлах үйл явц, өргөдөл, гомдлын цахим систем, хууль тогтоох байгууллагын талаарх олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр туршлага судлахаар тус улсад ажиллав
2024-02-05

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахгүй

Өнөөдрөөс буюу 2024 оны хоёрдугаар сарын 05-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, цагаан сарын өмнө иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэхээр товлосон. 
2024-02-05

Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах саналыг 100 мянган иргэн дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” систем дээр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах” нийтийн өргөдлийг иргэн Нямжав овогтой Номун-Эрдэнэ санаачилжээ.  
2024-02-05

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нөгөөдөр манай улсад ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2024-02-05

Сонгож болохгүй УЛС ТӨРЧ: Телевизэд тод ч улс төрд бүдэг П.Анужин

Гэвч монголчууд мартамхай, бас уучламтгай. Тиймээс гэр бүл үймүүлэн “бужигнуулж” явсныг нь дөрвөн жилийн дараа мартчихаж. 2020 онд П.Анужин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, багаараа сонгогдсон юм. 2016, 2020 онд МАН үнэмлэхүй олонх болсон. Иргэд хувь нэр дэвшигчийг гэхээс илүү намыг нь харж “бөөнд” нь сонгосон гэхэд буруудахгүй. Ингэж энэ бүсгүй хоёр дахь оролдлогоороо парламентын гишүүн болов. Сонгинохайрханчууд яагаад түүнийг сонгосныг бусад хүн гайхсаар үлдсэн. 
2024-02-05

Элчин сайд Л.Эрдэнэдаваа хоёр жилийн дараа итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваа тус улсын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ. Түүнийг Элчин сайдаар томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ 2021 оны долоодугаар сард хэлэлцэн дэмжиж, аравдугаар сард томилсон ч цар тахлын улмаас тус улсад тогтоосон хоригтой холбоотойгоор итгэмжлэх жуух бичгээ сая өргөн мэдүүлж, үүрэгт ажилдаа албан ёсоор орж буй нь энэ
2024-02-02

СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ: Саналаа ХУДАЛДАХГҮЙ

Судлаачид, иргэний нийгмийн байгууллага болон судалгааны институтуудын зүгээс намууд болон нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилтын зардлын хэмжээг багасгая, бодлогын сонгууль хийдэг болъё гэж олон жил ярьж, уриалж байгаа ч хэрэгжсэн нь үгүй. Нэгэнт сонгууль мөнгөний өрсөлдөөн, уралдаан болоод ирэхээр парламентад сонгогдохын тулд ямар ч хамаагүй аргыг ашиглах, ялангуяа сонгогчдодоо бэлэн мөнгө, бэлэг сэлт, элдэв амлалт өгч сонгогдох оролдлогууд хийгдэж байна.
2024-02-02

Бүс нутгуудыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хөгжлийн зураглалаа гаргахыг үүрэг болголоо

 Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ.
2024-02-01

ПРОГНОЗ: МАН-ын жагсаалтын хэн нь хэн бэ?

Сонгууль болоход таван сар гаруйхны хугацаа үлдлээ. Ард иргэд нь сар шинэдээ бэлдээд завгүй байгаа бол дээдчүүл нь сонгуульдаа бэлдээд, тойргоо услаад завгүй. Жагсаалт болон тойргоос дэвших эрхээ авах гээд намынхан нь хөнжил дотроо ч жийлцээд эхэлсэн гэх. Бэл бэнчинтэй нэг нь намдаа төлбөрөө төлж, намын жагсаалтад орохоор гүйж эхэлсэн бол нөгөө хэсэг нь андууддаа төлбөр төлж, тойрог олж авахаар зүтгэж эхлээд байна. Тэгвэл бид энэ удаад МАН-ын жагсаалтын дээгүүрт бичигдэх магадлалтай эрхмүүдийг танилцуулж байна. Сануулж хэлэхэд, энэ жагсаалт бол улс төрийн намуудын шийдвэр бус редакцын зүгээс дэвшүүлсэн таамаг болно.
2024-02-01

Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигт гарын үсэг зурж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зарлигийг уншиж сонордууллаа.
2024-02-01

Л.Оюун-Эрдэнэ: Жалга довны сэтгэлгээний хана хэрмийг нураана

“Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
2024-02-01

Даатгалын багц хуулийг хаврын чуулганаар өргөн барих нь

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлээ. Сангийн сайд “Манай улсад даатгалын зах зээлийн хөгжил сул. Уг зах зээлийн идэвхжлийг хоёр үзүүлэлтээр үнэлдэг. Нэгдүгээрт, нийт даатгалын хураамжийн дотоодын зах зээлд эзлэх хувийг хардаг. Олон улсад энэ үзүүлэлт 7-8 хувь байдаг бол манайд нэг ч хүрэхгүй байна. Хоёрдугаарт, даатгалын нэг хүнд ногдох мөнгөн дүн Монголд олон улсын үзүүлэлтээс 7-8 дахин доогуур байгаа юм
2024-02-01

Хэльмут Кулитц: “50 жилийн хугацаа бага хэдий ч хамтын ажиллагаа өгөөжтэй байлаа”

Энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойн хүрээнд “Монгол шуудан” ХХК, Гадаад харилцааны яам хамтран шуудангийн марк гаргаж, нээлт хийв. Мөн өнгөрсөн 50 жилийн хугацаан дахь хамтын ажиллагааны түүхэн зургуудаар үзэсгэлэн гаргажээ
2024-02-01

“МУ, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил” сэдэвт марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

Шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кулитц, Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Германы харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов.
2024-02-01

ХБНГУ-тай эрчим хүч, боловсрол, байгаль орчны чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2024-02-01

Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулна

Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг
2024-01-31

Д.Амарбаясгалан: ЭТТ ХК-ийн ногдол ашиг 104 000 төгрөг өнөөдөр иргэдийн дансанд шилжинэ

Аудитын байгууллага аудит хийснээр 2024 оны гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн үед 2023 оны ногдол ашиг ард
2024-01-31

Л.Оюун-эрдэнэ: 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна

Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах
2024-01-31