Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Оюутан солилцооны хөтөлбөрүүдийн хамрах хүрээг тэлэхэд анхаарах нь

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло манай улсад айлчилж байна. Парламентын дарга нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Энэ үеэр УИХ-ын дарга “Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь талуудын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой” гээд Тамгын газрын ажилтнуудыг солилцож, туршлага хуваалцах чиглэлд хамтран ажиллахыг хүсэв.
2023-05-05

Л.Оюун-Эрдэнэ: Дарга нар тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд
2023-05-04

Засгийн газрын хурлаар өнөөдөр 31 асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 
2023-05-03

"Гэрэгэ" бондын өрийн үлдэгдэл 368,7 сая ам. долларыг бүрэн төлж барагдууллаа

Харин есдүгээр сард төлөгдөх ёстой "Евро" бондын 500 сая долларын өр дараах эх үүсвэрийг бэлдэхээр зорьж байна. Ингэхдээ "Хөгжлийн банк"-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон бусад эх үүсвэрүүдийг цуглуулж, "Евро" бондын өрийг төлнө. Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж эхэлснээс хойш нийтдээ 5,9 их наяд төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаад байна.
2023-05-01

Дорноговь аймаг шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж байна

Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорноговь аймагт болж байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцууллаа.
2023-04-29

Дөрвөн Элчин сайдыг томилох санал гаргав

Харин өнгөрсөн онд БНСУ-д Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогосыг Канад Улсад сэлгэн шилжүүлж, оронд нь Б.Энхбатыг шилжүүлэх гэнэ. Тэрбээр МИАТ-ийн БНСУ дахь төлөөлөгч юм. Өдгөө Канадад суугаа Элчин сайд Я.Ариунболдыг 2018 онд томилсон билээ. Мөн Ш.Оргилыг БНХАУ-ын Хөх хотод суух Ерөнхий консулаар томилов. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөнөөс гадна авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан юм. 
2023-04-27

Ш.Оргилыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөх хотод суух Ерөнхий консулаар томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны дөрөвдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2023-04-26

Үндэсний цахим шилжилтийг эрчимжүүлж, цаасан хүнд суртлыг багасгах хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн, хуулийн этгээдийн төрийн байгууллагаас авах үйлчилгээг цахимжуулах, цахим баримт бичгийн хүчинтэй байдлыг хүлээн зөвшөөрөх, нотлох баримтын хэмжээнд үнэлдэг байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нийцүүлэх үүднээс нэр бүхий 120 хуульд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.  Хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа.
2023-04-26

Засгийн газрын хурлаар "2024 оны төсөв" тэргүүтэй 21 асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хурлаар 
2023-04-26

“Гэр хорооллын сэргэлт” дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа засаг захиргааны анхан шатны нэгж нийслэлийн хороодын удирдлагуудтай хийлээ. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн 30 гаруй хорооны Засаг дарга нар оролцлоо.
2023-04-24

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Талууд Санамж бичгийн хүрээнд хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн тэргүүлэх төслүүдийг хятадын талын зээл, тусламж болон “Даян дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн дэмжлэгээр Монгол Улсад хэрэгжүүлэх, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийг сахин хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, цахим эдийн засаг, дэд бүтэц зэрэг салбар, чиглэлийг чухалчлан анхаарах, туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, бодит хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.
2023-04-23

Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлийн холбоосгүй авто замуудыг холбоход санхүүжилтийн бүхий л хэлбэрийг ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Улаанбаатар- Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023”-т оролцлоо. Улаанбаатар хотын эдийн засгийг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтуудаа танилцуулах зорилготой уг форумыг НЗДТГ-аас зохион байгуулж байна.
2023-04-20

Хүний эрхийг хамгаалах байдлын үнэлгээ хийлгэх талаар судлахыг даалгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх сайд, шат шатны Засаг дарга нарт даалгав. Мөн төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа нарт үүрэг болголоо. Түүнчлэн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд зөвлөж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав. 
2023-04-20

АНУ-тай цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. 
2023-04-20

Хилийн боомтын захиргааны бүтцэд өөрчлөлт орууллаа

Хилийн боомтын захиргааны зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталлаа. Орон тооны дээд хязгаарыг 52 байхаар шинэчлэн тогтоолоо
2023-04-19

Л.Оюун-Эрдэнэ: Хүний эрхийн хамгийн том зөрчил бол АВИЛГА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр хийдэг өглөөний уулзалтаараа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан нар оролцов.
2023-04-17

Засгийн газрын өнөөдрийн хурлаар авто замын түгжрэлийг бууруулах талаар хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болдог. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар 
2023-04-12

Уул уурхайн бус экспортын салбараас жилд 0.5 тэрбум ам.долларын орлого олдог

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аа уул уурхайн бус экспортын салбарынхантай хийлээ.
2023-04-10