Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэх суурь баримт бичигт гарын үсэг зурав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон-той албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд өнгөрсөн 60 жилийн хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгах, харилцааны түвшнийг ахиулах, бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхийн төлөө байгааг нотоллоо.
2024-04-26
Н.Энхболдыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилно
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаргажээ. БНХАУ-д сууж буй одоогийн Элчин сайд Т.Бадралын бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусаж буй учир ийнхүү орны хүнийг томилохоор хэлэлцэж байгаа аж. Ингэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хараахан дуусаагүй байгаа, 67 настай Н.Энхболдыг уг албан тушаалд тохирно хэмээн салбарын сайд нь үзжээ
2024-04-25
Тайланд Улсад зорчсон Монгол иргэдийн тоо 59 хувиар өсжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Тайландын улс төр, бизнесийн төлөөлөлтэй уулзав. Cайд Б.Батцэцэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Тайландын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн туршид тогтвортой өргөжин тэлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, үүнд хоёр талын Худалдааны хамтарсан хороо болон Бизнес зөвлөл чухал үүрэг гүйцэтгэж буй”-г онцлон тэмдэглэв.
2024-04-25
Ази, Номхон далайн орнуудад тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг хэлэлцэж байна
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганыг даргалж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатиматай өчигдөр Бангкок хотноо уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
2024-04-23
Монгол Улс Тайланд руу молибдений хүдэр, жонш экспортолдог
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-ы урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
2024-04-22
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийнхныг “Go Mongolia” элчээр өргөмжлөв
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламж гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд, хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийлэв. Тэдэнд Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.
2024-04-18
Тагнуулаас сайдад өгсөн хариу
Гадныханд газраа 100 жилээр ашиглуулахыг эсэргүүцсэн 100 000 иргэний цахим санал бодитой эсэхийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Тагнуулын газраар шалгуулах хүсэлт хүргүүлжээ. Тус газраас шалгаад хакердсан зүйл байхгүй, иргэд өөрсдөө саналаа өгсөн байна гэсэн хариу өглөө.
2024-04-15
Уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах ажлыг эрчимжүүлнэ
Элчин сайд А.М.Готсурве “Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах, Энэтхэгт боловсрол эзэмших монгол оюутан, залуусын тоог өсгөх чиглэлд онцгойлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах”-аа илэрхийлэв.
2024-04-13
Монгол, Австралийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхээр зорьж байна
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байлаа. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэв.
2024-04-10