Гадаад дахь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан лхгава гарагт болж, гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүр тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа
2024-05-24
Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх боломжийг бүрдүүлнэ
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2024-05-15
М.Маргад-Эрдэнийг агентлагийн даргаар томиллоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар М.Маргад-Эрдэнийг томилсон байна. Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн намар тус агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг зарлаж, тодорхой шалгуур хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүртгэсэн аж. Улмаар дээрх хүнийг томилуулах саналаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт илгээснийг ийнхүү шийдвэрлэжээ. Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй нийт 4500 иргэн ажилладгаас 10 хувь нь л захиргааны алба хашдаг хэмээн ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийхдээ дурдсан
2024-05-09
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон дагалдах хууль, тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барив. Шинэчилсэн найруулгын төслөөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг байгуулах, өөрчлөх, татан буулгах нийтлэг журам, хотын зэрэглэл тогтоох шалгуур, удирдлагаас нь аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай хэрхэн харилцахыг зохицуулахаар тусгажээ.
2024-05-03
Д.Амарбаясгалан: Гурилын импортын татварыг тэглэлээ
Дотоодын үйлдвэрлэлийг Засгийн газар дэмжиж ажиллах ёстой. Гэхдээ дан ганц дотоодын үйлдвэрлэлийн эрх ашгийг хамгаалж байна гээд иргэдийг дэлхийн зах зээлээс 2-3 дахин үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж болохгүй.
2024-05-01
Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 12 тойрог байгуулах төсөл боловсруулжээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан өчигдөр болж, сонгуулийн тойрог байгуулж, мандат батлах талаар хэлэлцжээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн 12 тойргийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн байгуулахаар төсөл боловсруулсан байна. Ингэхдээ хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн цэсийн зэргэлдээ байх, эдийн засаг, нийгмийн хөгжлийн ялгаатай байдлыг багасгах, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзсан гэнэ
2024-05-01
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийг хянах ажлын хэсэг байгуулав
Удирдлагыг нь УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдээс томилдог хоёр дэд хороо манай парламентад ажилладгийн нэг нь Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо. Тус дэд хорооноос сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ.
2024-05-01
Англи хэл, орон нутгийн хөгжлийн чиглэлээр 36 сайн дурын ажилтан ажиллаж байна
КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2022 оны аравдугаар сард Монголд эргэн ирсэн. Өдгөө 36 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Архангай, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймгуудад ажиллаж байна.
2024-05-01
Малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлэн, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт таван их наяд төгрөг зарцуулахаар болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар, хоршоолллын талаар туршлагаа солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын хүнд нөхцөлд сэтгэл зүтгэлээ нэгтгэн, байгалийн бэрхшээлийг хамтдаа даван туулсан малчдадаа талархал илэрхийлээд
2024-04-29