Удирдлагыг нь УИХ дахь цөөнхийн бүлгийн гишүүдээс томилдог хоёр дэд хороо манай парламентад ажилладгийн нэг нь Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо. Тус дэд хорооноос сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн талаарх холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Одхүү ахлах гэнэ. Бүрэлдэхүүнд нь Төрийн байгуулалтын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуул, АН-ын дэд дарга Ж.Баярмаа, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Ган-Эрдэнэ, АН-ын даргын зөвлөх Г.Эрдэнэбат, УИХ дахь олонхын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх Д.Ядамжав нар ажиллах нь.
Тэд холбогдох хууль тогтоомжийн биелэлтийн талаар судалгаа хийн, зохих албан тушаалтан, иргэн, байгууллагаас тайлбар авах ажлыг зохион байгуулах юм байна. Улмаар үр дүнгээ энэ сарын 15-ны дотор танилцуулах аж.