Засгийн газрын ээлжит хуралдаан лхгава гарагт болж, гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүр тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Тогтоолыг хэрэгжүүлснээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх, соёлын уламжлалаа суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, хүний хөгжлийг дэмжих, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтод хүрэхэд чухал алхам болох м.
ХБНГУ, АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв иргэдийн санаачилгад түшиглэн ажилладаг. Эдгээр төв сургууль, цэцэрлэг, төв, зуслан зэрэг нэршилтэйгээр монгол хэл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг чиглэлээр сургалт явуулж байна.