Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XI зөвлөлдөх уулзалт 2024 оны тавдугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, солонгосын талаас БНСУ-ын Гадаад харилцааны яамны Консулын харилцаа, аюулгүй байдлын газрын захирал Юүн Жү Сог нар тэргүүлж оролцов.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, монгол, солонгос иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон монгол иргэдийн БНСУ-д зорчих, виз мэдүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.