Албан тушаалын томилгоонд шалгалт хийхийг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Дархан-Уул аймагт ес, Сэлэнгэ болон Архангайд тус бүр долоон томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сард 10 аймагт ажиллаад буй. Тэрбээр тухайн орон нутгийн иргэдийн эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар мэдэгдсэн юм. Дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгаснаас гадна “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгоонд шалгалт хийж, танилцуулахыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.
2023-09-21
Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ
Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгааг хэлэлцсэн байна. Улмаар шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий материал ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт үүрэг болголоо.
2023-09-21
Төв аймгийн таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэх нь
Түүнчлэн Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн таксины үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийг нь шийдвэрлэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус, хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлж байлаа. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.
2023-09-21
Төв аймагт барьж буй цахилгаан станцын ажил 26 хувьтай байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Зуунмод хотод барьж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн болон 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай өчигдөр танилцжээ. Сургуулийн барилгыг 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн ч санхүүжилт дутсанаас зогссон юм байна. Барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөг хэрэгтэй байгааг гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулсан аж. Усан бассейнтай сургууль барихаар төлөвлөсөн атлаа зургийг нь орхигдуулсан, спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй гэсэн тайлбарыг тэрбээр хэлжээ.
2023-09-20
Ерөнхий сайд Архангай аймгийн шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй танилцлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж, 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа. Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн, орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн, иж бүрэн барилгыг улсын төсвийн 25.2 тэрбум төгрөгөөр барьж буй бөгөөд ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Эмнэлгийн хуучин барилгыг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Мөн тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дутагдалтай гэнэ.
2023-09-19
Улсын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-04 багцын ажлыг эхлүүлж, үй лдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар ажлаа эрчимжүүлэхийг
2023-09-13
Монгол Улсаас коксжих нүүрс Энэтхэгийн зах зээлд нийлүүлэх чиглэлд хамтран ажиллана
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын ээлжит дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, энэтхэгийн талаас Гадаад хэргийн дэд сайд Саурабх Кумар нар тус тус тэргүүлэв.
2023-09-13
Хорватын Ерөнхий сайд асан Златко Матешаг Найрамдал одонгоор шагналаа
Монгол Улсаас Хорват улсад суух Өргөмжит консулаар томилогдоод 20 гаруй жил болж байгаа Хорватын Ерөнхий сайд асан Златко Матешаг “Найрамдал” одонгоор шагналаа. Тэрбээр Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байснаас гадна хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдсон нэр хүндтэй улс төрч юм.
2023-09-12