Сиймхий тааруулсан томилгоо
УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатар, Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах саналаа Төрийн тэргүүн УИХ-д уламжлав. Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлснээр 2018 оны тавдугаар сард Цэцийн гишүүнээр томилсон Б.Буяндэлгэр, Г.Туулхүү нарын оронд тэднийг санал болгож буй. Мөн УИХ-аас санал болгож томилсон Ш.Солонгын бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа тул УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмонг дэвшүүлэх сурагтай. УИХ-ын отгон чуулганыг түр завсарлуулахаас урьтаж, ээлжит сонгуулиас өмнө тэднийг томилчих биз.
2024-05-29
Орос хэлийг сурагчдад сонголтоор заая
“Орос хэлний хичээлийг сурагчдад заалгамааргүй байна. Англи хэлний дүрэмтэй хольж, солиод хэцүү. Хичээл бүрд шинэ дүрэм үздэг болохоор сайн ойлгодоггүй. Өдөр тутамдаа орос хэлийг хэрэглэхгүй учраас цээжилсэн үгээ мартчихдаг. Одоо ер нь орос хэл сурах хэрэг байна уу”, “Дүн гаргах учраас л орос хэлний хичээлд суудаг. Манай ангийнхан шалгалтын үед арай дөнгүүр нэгнээсээ хуулчихдаг. Долоодугаар ангид 18 хичээл үзэж байгаа. Заримыг нь цөөлмөөр юм. Орос хэлний хичээлийн оронд англи хэлийг гүнзгийрүүлж сурах нь бидэнд хэрэгтэй” гэж ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагчид ярив. Харин уг хэлийг хоёр жил заалгасан аравдугаар ангийн хөвгүүд оросоор хэдхэн үг л мэднэ, ярьж чадахгүй гэцгээлээ. Орос хэлийг ингэж ор нэрийн төдий заахын оронд сонгон суралцах хичээлд оруулах нь зүйтэй гэж хүүхдүүд үзэж байна.
2024-05-24
Гомдогсдын арми
УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдээс нэр дэвшигчдээ тодруулж бараг дууслаа. Хэдийгээр уг сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор батламжаа авсан ч гол “тулаан” МАН, АН-ын дунд өрнөх нь. Гуравдагч хүчний намууд болон хоёр эвслийн хувьд уур амьсгал харьцангуй тайван өнгөрсөн бол хоёр гол намын дотоодод байдал арай өөр байлаа. 100 гаруй жилийн түүхтэй МАН-ынхан дотоод тэмцлээ ил гаргалгүй нууж чаддаг учраас ганц хоёр хүн л гомдоллоод өнгөрч буй юм. Харин АН-ынхан одоо ч “алалцсаар”, гомдогсдын арми бий болов. Намдаа итгэж яваад тонгоруулсан хүмүүс байхад тойрогт биш жагсаалтад орууллаа, эсвэл жагсаалтад бус тойрогт нэр зоолоо гэх мэтээр “эрхэлж” буй улс төрчид ч байна. Нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ материалыг энэ сарын 25-ны дотор СЕХ-нд хүргүүлэх учиртай. эр хүртэл холио, солио хийх хугацаа бий гэж үзэж болно.
2024-05-24
Талаар нэг цацсан татвар төлөгчдийн мөнгө
Улаанбаатар хот энэ сарын эхээр 20 ширхэг тоос сорогчтой боллоо. Нэмээд 33-ыг Турк улсаас авна гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү ярьсан. Нэг ширхэг тоос сорогчийг хэдэн төгрөгөөр авсныг нь түүнээс тодруултал “Хуралтай байна” гэсэн “жижүүр”-ийн үг хэлээд, ууртайхан утсаа таслав. Товчхондоо, тоос сорогч авах гэж төсвөөс хэдэн төгрөг зарцуулснаа хэлэхийг хүссэнгүй. Дарга нар хувийнхаа хөрөнгөөр бус, татвар төлөгчдийн мөнгөөр авсан нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс мөнгийг нь “гаргасны” хувьд иргэд тайлан, тооцоог нэхэх нь
2024-05-21
1.2 их наяд төгрөгийн сургаар байрны үнэ “хаданд гарав”
Иргэн Б хоёр жилийн өмнө ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгчээ. Тэрбээр урьдчилсан байдлаар хүсэлтээ гаргаж, ипотекийн зээл авах иргэдийн дараалалд орсон. Ээлжээ нэг жил хүлээсний эцэст санхүүжилт гацсан нэрээр дахин нэг жил хүлээв. Ингээд ипотекийн зээлд хүрэх тухай бүрийн шат дамжлагыг даван өнөөдөртэй нүүр тулсан ч байртай болох гэсэн хоёр жилийн хүлээлт салхинд хийсэх эрсдэл үүслээ.
2024-05-20
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөнө гэвүү
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нь сайжруулах судалгааг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт хариуцсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа энэ талаар танилцуулж, талууд зөвшилцсөн гэх. Энэхүү судалгаа, тооцооллыг ирэх сараас эхлүүлж, 2024 оны нэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
2024-05-20
Төрийн эрхийг худалдан авагчид
УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тодорч эхэлнэ. Горилогчид нэр дэвших хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт нам, эвслүүддээ гаргаж, бас “виз” авахын тулд мөнгөний эрэлд “хатаж” юм юм л өрнөсөн бололтой. Ялангуяа хоёр гол нам дотор ийм өрсөлдөөн өрнөсөн гэхэд болно. Тухайлбал, нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 14-нөөс эхэлсэн ч АН-ын зарим горилогч хүсэлтээ гаргах сүүлчийн өдөр нь баасан гараг гэдгийг гэнэт “мэдэж”, ийш тийш гүйсээр материалаа амжиж бүрдүүлж өгсөн гэнэ.
2024-05-20
Сүржин хөтөлбөр, шүдгүй үндэстэн
Шүд нь өвдөж, цоороогүй иргэн Монгол Улсад лав үгүй болов уу. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийнхны хамгийн сүүлд буюу 2021 онд хийсэн судалгаанаас харахад нийт хүүхдийн 80-90, насанд хүрэгчдийн 98 хувийнх нь шүд цоорсон байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдийн 250 096-д нь ямар нэгэн өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тэдний 78 хувьд шүд цоорох, 2.9 хувьд нь шүдний гажиг илэрсэн нь өвчлөлийн тэргүүлэх шалтгаан аж. Шүд нь цоорсон хүүхдүүдийн 82.6 хувийг 6-17 насныхан эзэлж буй юм. Эдгээр тоо нь манай улсад, тэр дундаа хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна.
2024-05-17
Нийгмийн эрүүл мэндийн салбараа гаргуунд нь хаясан МОНГОЛ
Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт сайн, халдварт болон халдварт бус өвчлөл эрс бага, хамгийн эрүүл дадал, амьдралын хэв маяг, хооллолттой, иргэд нь өндөр насалдаг гэгддэг өнөөгийн Япон Улс нэгэн цагт нийгэм, цаг үеийн нөхцөл байдал, өөрчлөлтүүдээс үүдэлтэй хүнд сорилт, бэрхшээлүүдтэй нүүр тулж байжээ. 1980 оноос өмнө тус улсын хүн амын дунд хүнсний хомсдол, буруу хооллолтоос шалтгаалсан өвчлөл ихсэж, аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрсэн гэнэ. Харин 1980 оноос хойш эдийн засгийн өсөлт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хоол хүнсний замбараагүй хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчлөл газар авчээ.
2024-05-16
Ерөнхийлөгчийн бүрэн эрх хуучин хуультайгаа дуусах уу
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах болон Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл санаачлан боловсруулсныг Тамгын газрынх нь дарга УИХ-д уламжлаад байна. Үүнээс өмнө Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг парламентад өргөн барьсныг хууль тогтоогчид хэлэлцэж буй.
2024-05-15
Үйлдвэрийн аяллыг үнэд хүргэх боломж
Манай улсад өнгөрсөн онд ирсэн жуулчдын 23 хувь буюу 153 мянга гаруй нь “Говь” ХК-ийн үйлдвэр, нэрийн дэлгүүрт зочилж, ноолууран бүтээгдэхүүн худалдан авсныг саяхны нэгэн арга хэмжээний үеэр судлаачид танилцуулсан юм. Тус компанид орлого оруулсан гадаад үйлчлүүлэгчдийн 75 хувь нь солонгос, 10 хувь нь хятад, дөрвөн хувь нь орос, япон жуулчин байж. Цаашид ноос, ноолууран бүтээгдэхүүн сонирхогч жуулчны тоо эрчимтэй өсөж, дээрх үзүүлэлт “цойлох” тооцооллыг мэргэжилтнүүд гаргаад байна. Энэ мэдээлэл түгсний дараахан “Ханбогд кашмер”, “Монгол нэхмэл” компанийнхан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ жуулчдад ойртуулах алхам хийлээ.
2024-05-14
Сүүлчийн сунгаа
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. 23 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор батламжаа аваад буй. Тэд нэр дэвшигчдээ тодруулах сүүлчийн сунгаагаа энэ долоо хоногт хийнэ. Парламентад 126 гишүүний 78-ыг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгох юм. МАН, АН-ын хувьд нэг тойрогт өрсөлдөх горилогчдынх нь тоо хэтрээд, тэр дундаас “шүүж” авахаар ажиллаж буй бол гуравдагч хүчнийхэнд иймэрхүү “зовлон” байхгүй. Тэд тойрогт 39-өөс дээш хүн нэр дэвшүүлэхэд л болзол хангана.
2024-05-14
Эмнэлгийн цахим систем гацах нь хэрээс хэтэрчээ
Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахад чирэгдэл үүсэх нь хэрээс хэтэрснийг иргэд шүүмжлэх болов. Эмнэлэгт үзүүлэх цаг авах гэж хэдэн сар хүлээж, арайхийж эмчийн бараа хартал цахим систем гацах явдал сүүлийн үед байнгын үзэгдэл болжээ. Өнөөх систем нь бүр бүтэн өдөр гацаж, эмч, сувилагч нар нь хийцгүйрч суусан тохиолдол ч бий. Үүний горыг иргэд л амсаж байна. Өчигдөр өглөө гэхэд улсын хэд хэдэн эмнэлгийн цахим систем гацаж, өвчтөн, эмч нарын дунд маргаан үүсгэж, бухимдуулжээ.
2024-05-14
Сувилагчид дайжиж байна
“Ковид-19” цар тахлын дараагаас хүү минь уушгины хатгалгаа ойр ойрхон тусаж, эмнэлэгт хэдэн удаа хэвтсэн юм. Цагийн тариа хүү, бид хоёрын зүрхэнд орсон доо. Уян зүү тавих гэж хүүгийн минь судсыг олохгүй маш олон удаа хатгаж уйлуулсан . Арай гэж олсон судас нь хөхрөөд хагарчихна. Умгар өрөөгөөр дүүрэн хүүхдүүдийн уйлаан майлаан. Энэ дунд амсхийх завгүй, хөлс нь бурзайсан сувилагч. Ажилдаа гаршаагүй сувилагчид бухимдавч 30-40 хүүхдэд ганцаараа үйлчилж байгааг нь хараад хэлээ хазаад өнгөрсөн. Улсын аль ч эмнэлэгт ийм нийтлэг төрх ажиглагдана. Урдах ажилдаа түүртсэн сувилагч алдаа гаргахаас эхлээд шантарч, мэргэжлээ солиход ч хүрэх болсон.
2024-05-10
Ялгарах болон будилуулах тактик
УИХ-ын сонгууль сар гаруйхны дараа болох гэж байна. Холимог тогтолцоогоор анх удаа 126 гишүүн сонгох учраас хаана хаанаа “толгой эргэх” маягтай. Уг сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор батламжаа авсан. Үүн дээр бие даагч 70 гаруй хүн нэмэгдэх юм. Сонгогчдод энэ удаа хоёр ширхэг саналын хуудас тарааж өгнө. Нэг хуудсанд тойрогт өрсөлдөх хүмүүсийг нэрээр нь жагсаасан байх бол нөгөөд нь зөвхөн 23 нам, хоёр эвслийн нэр л байна
2024-05-10
Найман жил хийгээгүй ажлаа нэгхэн сарын дотор амжуулна гэв үү
Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн гуравдугаар сараас хойш гэнэт ажилсаг болж, хэнхэглэх нь хэрээс хэтэрлээ. Бараг дүрэмт хувцас нь болчхоод байгаа саарал цамцтайгаа хуралдааны танхимд ч, хаа нэгтээ гудамжинд ч оччихсон, ажлын, амралтын өдөр гэж ялгалгүйгээр “зүтгэж” явна. Олны нүдэнд ч аль хэдийн хоногшив бололтой. Бас хэдхэн сарын өмнө таарсан болгоноо үг дуугүй болтол нь загнадаг байснаа сүүлийн үед илт “соёлжсон”-ыг нь ч сонгууль хаяанд ирсэнтэй холбон тайлбарлахаас өөр аргагүй.
2024-05-08
УИХ-ын гишүүдэд хагас жил, бусдад нь 17 хоног
УИХ-ын чуулган энэ долоо хоногт хуралдахгүй. Учир нь гишүүд тойрогтоо ажиллаж, сонгуулийн сурталчилгаагаа хийгээд завгүй яваа. МАН-ын бүлэг өнгөрсөн сард хуралдаагүй, АН-ынхан ч тэдний араас орсон. Тиймээс энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын тов, дарааллаас намуудын бүлгийн хуралдааныг бүр хассан байна. Нэмээд нэгдсэн чуулганы хуралдаанаа ч хийхгүй гэжээ. Зөвхөн байнгын хороод л хуралдах аж. Сонгуульд хамаг анхаарал, ухаанаа хандуулсан гишүүдэд тогтож суун, төрийн бодлого хэлэлцэн шийдэх “зав” алга. Нийслэл хотоос сонгогдсон хэд нь л бууриа сахиад үлдсэн байна.
2024-05-08
“Шүгэл”-ийн дууг хаасан“нууц”
Бараг гурван жилийн өмнө Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгээ ч даваагүй байна. 2021 оны арваннэгдүгээр сард өргөн барьснаас хойш жил орчмын дараа нэгдсэн хуралдаанаар оруулж, “Хэлэлцье” хэмээн дэмжсэн ч нэгэн дүгнэлтийг хүлээсээр өнөөдөртэй золгов
2024-05-07