- Эхлэл
-
“Өнөөдөр”-ийн сэдэв
Ж.САЙНЗАЯА: Уулан дээрээс утаа дурандаж, түүхий нүүрстэй тэмцэх нь төрийн хийх ажил биш
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Утаа Их тэнгэрт ороод ирчихсэн байна. Бидний асуудал биш гээд суугаад байж болохгүй нь” гэсэн утга агуулгатай зүйл ярилаа. Энэ юу гэсэн үг вэ. Агаарын бохирдол та нарын асуудал биш байсан юм уу. Бид утаагүй газарт амьдардаг учраас энэ асуудал падлийгүй гэж боддог байсан хэрэг үү. Ерөнхий сайд 2025 оны төсөв хэлэлцэх үеэр гадаадад зугаалж зугаалчхаад, баталсных нь дараа гэнэт гарч ирээд “Утааны асуудлаа хэлэлцье. Хууль, журам, төсөв хөрөнгө гэж бий юү, мэдэж байна уу” гэж ярих юм.
2024-12-20
Бэлэн байдлаа хангаагүй ЭМЯ-ныханд хариуцлага тооцъё
Ирээдүйд Монголыг удирдаж, хөгжүүлэх хүүхдүүд өнөөдөр эмнэлгийн шалан дээр ханиад, хатгалгаандаа баригдчихсан хэвтэж байна. Тэднийг энэрч өрөвдөх эрх мэдэлтэн энэ улсад нэг ч алга. Угаасаа л ийм байж ирсэн дээ. Эрх баригчид жил бүрийн энэ үеэр хүүхдийн өвчлөлд анхаарах нь битгий хэл, аль хэдийн утаагаар улс төр хийн, яавал түүгээр далимдуулан хэдэн төгрөг шамшигдуулах вэ гэдэг “марафон”-д гүйж байдаг.
2024-12-20
Эрчим хүчний салбарт иргэдийн аюулгүй байдал хөсөр хаягджээ
Цахилгаантай холбоотой ослын улмаас жилд дунджаар 500 мянга орчим хүн амиа алдаж, сая сая хүн бэртэж гэмтдэгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO)-ын мэдээлэлд дурджээ. Энэ төрлийн осол нь ажлын байран дахь үхлийн шалтгааны дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг гэнэ. АНУ-д зөвхөн өнгөрсөн онд гэхэд 300 гаруй ажилтан цахилгааны ослын улмаас нас барсныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын байгууллага (OSHA)-аас нь мэдээлсэн байна.
2024-12-18
Ахмадуудад Ардын намыг сурталчлахаас өөр ажил алга
Манай улсын Хөдөлмөрийн тухай хуульд “Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно” гэж заасан нь сайшаалтай. Гэвч ажлын байрны олдоц тааруу, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломж хомс байгаа нь ахмадуудын хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаж буй юм.
2024-12-17
Дарга нарын ивээх “өвчин” утгаа алдах нь
Манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар, цаашлаад салбарын сайд, бүр аймгуудын Засаг “ноёд” хүртэл ард түмэн, аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг олон жилийн турш ивээлдээ багтааж, өмчиллөө. Одоо болих юм биш үү.
2024-11-12
Инфлүүнсерүүдийг “хазаарлах” хууль хэрэгтэй байна
Дэлхий дахинд техник, технологи хөгжихийн хэрээр монголчууд ч ухаалаг гар утас, цахим сүлжээг өргөнөөр ашиглах болжээ. Энэ нь нэг талаас мэдээ мэдээллийг цаг алдалгүй, түргэн шуурхай авах давуу талтай. Гэвч хууртагдах, залилуулах зэрэг асуудал ч гарсаар байна. Ялангуяа цахим орчинд хэдийн танил болсон, олон дагагчтай хүмүүс огт хэрэглэж үзээгүй бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан, борлуулдаг “моод” дэлгэрээд байна.
2024-11-05
100 тэрбумын бондын мөнгө хаачсан бэ
Хууль тогтоогчид Монгол Улсын 2025 оны төсвийг ид хэлэлцэж байна. Нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8, зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцсон хуулийг Сангийн яамнаас УИХ-д өргөн бариад буй билээ. Энэ төсвийн төслийн зарцуулалтын зарим хэсэг нь ихээхэн шүүмжлэл дагуулах болсон. Тухайлбал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин 18.3 тэрбум төгрөг улсын төсөвт суулгуулж, хүүхдүүдэд ваучер тараана хэмээсэн нь олны хэл аманд өртсөн.
2024-11-05
Социализм руу чирч буй Соёлын яам хэрэгтэй юү
Соёлын яамныхан болон хариуцсан сайд нь монголчуудыг, ялангуяа хүүхэд, залуусыг урагшаа хөтлөх бус, арагш нь татах боллоо. Таван жилийн түүхтэй тус яамыг бараг л өмчлөөд авчихсан сайд Ч.Номингийн үг хэл, үйлдлүүдээс ингэж ойлгогдоно. Тодруулбал, тэрбээр татвар төлөгчдийн мөнгөөр аймгуудад кинотеатр барьж, хүүхэд, залууст үнэгүй кино, жүжиг үзэх ваучер тараах гэнэ.
2024-10-31
OVER A DECADE OF NEGLECTED RIGHTS
As of today, over seven hundred Vietnamese citizens reside in Mongolia with working visas. They are employed across various industrial sectors, particularly in services such as auto repair shops. While these migrant repairmen pay for their vacancy fees, very few receive social insurance coverage, and access to healthcare is rare. Most repairmen live 24 hours a day in cramped corners of their garages, often in dark, dusty rooms that resemble a rat's nest, with an unbearable smell of paint and chemicals. They rarely leave their garages and typically unwind with beer and spicy food. This is a typical lifestyle for Vietnamese migrants working in Mongolia. Therefore, journalists jointly uncovered the work and living environment of car repair workers from Vietnam.
2024-10-28
Улсын сургуулиудыг өөд нь татах сонирхол П.Наранбаяр сайдад бий юү
“Улсын болон хувийн сургуулиудын хооронд сургалтын чанарын гавьтай ялгаа байхгүй, төгсөгчдийнх нь мэдлэг, ур чадварын хувьд ч хол зөрүү үгүй. Гагцхүү нийгмийн сэтгэлгээнд, олон нийтийн дунд л үүнээс үүдэлтэй ялгаварлан гадуурхалт, ташаа ойлголт, талцал хуваагдлын гүн ангал бий болчхоод байна”. Сүүлийн үед ийм залруулга, ухуулгын шинжтэй мэдээллийг хүмүүс нийгэмд эрчимтэйгээр түгээх болж. Ингэхдээ 2022 онд Монголд хийсэн сурлагын амжилтын олон улсын үнэлгээ (PISA), сүүлийн жилүүдийн элсэлтийн шалгалт, томоохон олимпиад, уралдааны үр дүнг эш татан харьцуулж, жиших байдлаар байр сууриа бататгах нь түгээмэл.
2024-10-22
Хар утаатай, харанхуй өвөл айсуй
Өнгөрөгч баасан гаргийн 19.10 цаг орчимд нийслэлийн цөөнгүй байршилд цахилгаан тасарч, олон мянган айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага нэг цаг орчмын хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулж, гэрэл, дулаангүй болов. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан Хэрэглэгчийн төвийн 7004 7004 дугаарын утсаар холбогдож, цахилгаан тасарсан шалтгааныг тодруулсан иргэдэд “ДЦС-4”-т гэмтэл гарсан. Засаж байна. Багадаа 2-3 цаг болно” гэсэн хариу өгч байв. Гэтэл...
2024-10-07
Авто засварын газрууд дахь вьетнам “боолууд”-2
Өнөөдрийн байдлаар Монголд 700 гаруй вьетнам иргэн хөдөлмөрлөх визтэйгээр амьдарч байна. Тэд манай бараг бүх салбарт, гэхдээ олонх нь үйлчилгээний, тэр дундаа авто машин засварын газарт ажилладаг. Засварчид ажлын байрны төлбөр төлдөг ч нийгмийн даатгалд хамрагддаг нь цөөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бараг авдаггүйтэй адил.
2024-09-30
Дөрвөн сарын турш халуун усгүй байсан айлууд хэдий болтол тэсэх юм бэ
Эрс тэс уур амьсгалтай манай оронд өвөл шугам хоолой нь хагарах, түлш ховордох, халтиргаа гулгаа нэмэгдэх гээд цөөнгүй асуудал тулгамддаг. Эдгээрээс орон сууцын айлуудад түгээмэл тохиолддог нь халуун, хүйтэн усны шугам хоолойн гэмтэл. Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд тавдугаар сараас орон сууцын айлуудын халуун усыг хязгаарлаж, шугам хоолойн засварыг эхлүүлдэг уламжлалт манайд хэдийн тогтсон. Үүнийгээ халаалтын улирал эхлэх цагтай уралдан дуусгадаг нь ч хэвшил болжээ. Харин энэ жил зарим байршлын засвар, үйлчилгээ одоо болтол дуусаагүй байна. Нүдэнд ил харагддаггүй болохоос газар доорх “хот” буюу инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц маш хүнд нөхцөлд байгааг салбарын мэргэжилтнүүд нь байнга хэлдэг.
2024-09-19
Хуучирсан хаягууд “луужин” болж чадахгүй
Хэн хэзээ нэрлэсэн нь тодорхойгүй гудамж, зам, талбай нийслэлд олон бий. Цахим сүлжээнээс ч тэрхүү нэрээр нь хайгаад олдохгүй. Гар утасны цаанаас хүнд зам зааж өгөх гэж үйлээ үздэг гэж хэлж болно. Өөр өөрийн мэддэг нэршлээрээ яриад, нэгдмэл ойлголтод хүрч чадахгүй. Баруун, зүүн гэсээр цагаа барна. Энэ мэт асуудлын шалтгаан нь албан ёсны нэршилгүй гудамж, зам, талбай олон байгаатай ч холбоотой байж мэдэх юм.
2024-09-18