Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Б.МӨНХСАЙХАН: Шилдэг тамирчид төрүүлэхийн тулд сайн дасгалжуулагчдыг бэлдэх шаардлагатай байна

“Монрей” клубийн дасгалжуулагч, ОУХМ Б.Мөнхсайхан удам дамжсан тамирчин. Түүний ээж Д.Оюунтуяа багш спортын гимнастикийн шигшээ багийн дасгалжуулагч. Охиноо дасгалжуулагч Э.Оргилмаагийн удирдлагад энэ спортоор хичээллүүлсэн ч хожим өөрийнхөө шавь болгож, олон улсын болон тивийн тэмцээнд оролцуулдаг болжээ. Б.Мөнхсайхан ОХУ-ын Москва хотод спортын гимнастикийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, өдгөө тамирчид дасгалжуулахын зэрэгцээ олон улсын шүүгчээр ажилладаг
2024-04-09

Б.АНХБААТАР: Тайз амьгүй зүйл бус, харин өөрийн гэсэн өгүүлэмжтэй байгаасай гэж хүсдэг

Урлаг соёлын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Мөнгөн мод” наадмаас шилдэг зураачийн шагнал хүртээд буй Б.Анхбаатартай ярилцлаа. Тэрбээр өнөө цагт амжилтаараа тодрон гарч байгаа, хувийн хэвшлийн цөөн театрын нэг болох “Про”-гийн найруулагч, жүжигчин, зураач юм. 
2024-04-08

Ц.ЖАДАМБАА: АН-ын залуус ойлголцлын замаар, зөөлөн аргаар ажиллана 

Монгол Улс түүхэндээ холимог тогтолцоогоор, анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдүүлэх гэж байна.Тогтолцооны хэмээн нэрлэж буй уг өөрчлөлтийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд парламентад нэр цэвэр, ёс зүйтэй, чадварлаг, шинэ дүр төрхийг түлхүү сонгох хариуцлагатай цаг үе ирээд буй юм. Энэ удаа “Өнөөдөр” сонин сонгогчдынхоо боловсролд хувь нэмэр оруулж, мэдэх эрхийг ханган, УИХ-д сонгож болохуйц нэр цэвэр, мэргэжлийн, ёс зүйтэй, чадварлаг хүмүүсийг та бүхэнд танилцуулж байна. Тэдний үзэл бодол, туулсан зам, туршлага, мэдлэгийг харгалзаж, хэнд төрийн жолоог атгуулахаа шийдэхэд тань тус болохыг зорилоо. 
2024-04-08

А.ДУЛАМСҮРЭН: Сайн өрсөлдөгчтэй тамирчин илүү хөдөлмөрлөж, тэмүүлэлтэй амьдардаг

Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн 12а ангийн сурагч, “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер А.Дуламсүрэн жүдогоор хичээллэж, богино хугацаанд амжилт гаргаж буй. Түүнийг бэлтгэл хийхээр анх ирэхэд угтаж авсан багш нь Гавьяат тамирчин, дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од. Тэр цагаас багшийнхаа зөвлөснийг барилдаандаа хэрэгжүүлж, өөрийгөө дайчлан хичээсний үр дүнд өдгөө дотоод, гадаадын томоохон тэмцээнд хүч сорих болжээ
2024-04-05

Ө.ҮЛЭМЖТӨГС: Өөрийгөө сорихын тулд баримтат роман бичсэн

Триллер болон постпанк урсгалаар уран бүтээл туурвидгаараа уншигчдад танигдсан зохиолч, яруу найрагч Ө.Үлэмжтөгсийн хүүрнэл зохиолын дөрөв дэх бүтээл “5W1H” роман өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчийн амьдрал, түүнд тохиолдох үйл явдлын талаар өгүүлэх энэхүү баримтат уран бүтээл нь гурамсан романы нэгдүгээр дэвтэр аж. Тэрбээр “Абсурд зүүдний хот” постмодерн роман, “Иргэншлээс оргох тасалбар” триллер өгүүллэгийн түүвэр, “Хийсвэр үг” яруу найргийн түүвэр, “Амьгүй биет” контемпорари жүжгийн зохиолыг уншигчдын хүртээл болгосон юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
2024-04-05

Ж.ЗОЛЗАЯА: Гадаадад эрдмийн зэрэг хамгаалахад тулгардаг гол бэрхшээл нь суурь судалгааны туршлага дутмаг байдал

Тайванийн үндэсний их сургуульд саяхан докторын зэргээ хамгаалсан Ж.Золзаяатай ярилцлаа. Тэрбээр докторын судалгаагаараа 2022 онд Остеоинтеграцын Азийн академийн 12 дахь удаагийн их хуралд II байр эзэлж, эх орныхоо нэрийг гаргасан билээ. Тухайн үед түүнтэй ярилцах санал тавихад “Судалгаагаа дөнгөж дуусгаад, бичих шатандаа явж байна. Хэвлүүлэхээсээ өмнө ярьж болдоггүй юм. Ажлынхаа ард гарсны дараа ярилцъя” хэмээн хойшлуулж байв. Харин өнгөрсөн сарын эхээр түүнээс баяртай мэдээ бүхий зурвас хүлээн авсан нь сургуулиа амжилттай төгсөж, эрдмийн зэргээ хамгаалсан тухай байлаа. Шинэхэн доктор юу өгүүлснийг уншигчидтайгаа хуваалцъя.
2024-04-04

Х.ОДБИЛЭГ: Монгол хүний амархан бууж өгдөггүй зан нь дартсын спортод дурлуулдаг

Х.Одбилэг тэмцээнд оролцохын зэрэгцээ шүүгчээр ажилладаг. БНСУ-д 2019 онд зохион байгуулсан “PDC Asian tour” тэмцээний үеэр өсвөр үеийн дартсын корпорацын (JDC) шүүгчийн сургалтад хамрагдаж, итгэмжлэгдсэн шүүгч болсон түүхтэй. Английн Бристол хотыг энэ онд зорьж, мөн сургалтад хамрагдсанаар “Academy coach” буюу багш дасгалжуулагч болсон юм. Ингээд тэрбээр 2022-2023 онд дараалан “JDC world darts junior cham¬pionship”-д өсвөр үеийн шигшээ багийнхныг ахлан оролцуулсан билээ.
2024-04-02

Б.БАТБИЛЭГ: Найз нараа инээлгэдэг байлаа гээд үзэгчдийг инээлгэж чадна гэсэн үг биш л дээ

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Уг өдрийг тохиолдуулан энэ цагийн хамгийн алдартай, нэр бүхий комедиан, олон хүний танихгүй танил, “UB Comedy” клубийг үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй ярилцлаа. Стэнд-ап комеди урлагийг эх орондоо нутагшуулсан түүний “UB Comedy” клуб энэ жил 10 нас хүрч байна. Тэрбээр олон нийтэд хэт нээлттэй, задгай ярьдаг хэмээн шүүмжлүүлдэг ч бусад хэвлэлд хөндөөгүй агуулга, яриагүй сэдэв үй олон байсан билээ. Ярилцлагын зарим хэсэгт зочин маань хошин чадвараа эелдгээр гайхуулж, уур амьсгалыг эерүүлж байлаа. Түүний ярилцлагад уншигч та бүхэн анхаарлаа хандуулна уу.
2024-04-01

Э.БАТМАГНАЙ: Цэнхэрийн халуун рашааныг түшиглэн дулааны цахилгаан станц барих боломжтой

Дэлхий нийтийн хэмжээнд сэргээгдэх эрчим хүч ашиглахыг чухалчлах болсон. Манай улсад ч эл жишгийг нэвтрүүлэхийг хичээж байна. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Э.Батмагнай халуун рашааныг ашиглан дулааны цахилгаан станц барих боломжтойг тогтоожээ. Тэрбээр Цэнхэрийн халуун рашааны бүс нутагт хийсэн геофизикийн судалгаагаараа Швейцар улсын Цюрихийн Технологийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. Тэрхүү станцаар Архангай аймгийн төвийг дулаанаар бүрэн хангах боломжтойг тогтоожээ. Судалгааных нь үр дүнгийн талаар түүнтэй ярилцлаа.
2024-04-01

Э.ЭНХСАЙХАН: Ялагдаад ирэхээр яалт ч үгүй хоолой зангирдаг

Манай улсад сүүлийн жилүүдэд өвлийн спортын төрлийн нэг болох биатлон эрчимтэй хөгжиж байна. Монголын биатлоны үндэсний шигшээ багийнхан орос мэргэжилтэн, олимп, дэлхийн аварга Александр Поповын удирдлагад Европын орнуудад бэлтгэл базааж, олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцож буй. Тэдний нэг нь ОУХМ Э.Энхсайхан. Тэрбээр Польшийн Якушик хотод өнгөрсөн сард зохион байгуулсан Европын залуучуудын АШТ-ээс алтан медаль хүртэв
2024-03-29

А.ЭРМҮҮН: Усанд сэлэх нь бясалгал хийхтэй адил санагддаг

Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн тамирчин, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн II курсийн оюутан А.Эрмүүн мөстэй болон өвлийн усанд сэлэлтээр хичээллэдэг. Таван жилийн өмнө тамирчны замналаа эхлүүлсэн тэрбээр Эстонийн Таллин хотод энэ сарын 4-9-нд зохион байгуулсан өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-д дасгалжуулагч Ш.Даваадоржийн удирдлагад оролцож, 40 орны 1500 гаруй шилдэг сэлэгчтэй улсаа төдийгүй тивээ төлөөлөн өрсөлдсөн. Тэрбээр тус тэмцээний далайн гахай сэлэлтийн 25 метрийн зайд түрүүлж, дэлхийн аварга болсон юм. Мөн өврөөр даллах сэлэлтийн төрлийн 25 метрт мөнгө, 50 метрт хүрэл медаль хүртсэн билээ. Түүний гардсан шагналууд энэ спортоор сонирхож хичээллэдэг хүүхэд, залууст урам өгч, амжилтын жим гаргасан юм
2024-03-26

И.БАЛЖИННЯМ: Цахим орчинд хэл ам дагуулаад байсан эм бэлдмэлүүд худалдаанд гараагүй 

И.БАЛЖИННЯМ: Цахим орчинд хэл ам дагуулаад байсан эм бэлдмэлүүд худалдаанд гараагүй 
2024-03-25

Н.АЛТАНШАГАЙ: Арми, спорт хоёр намайг жинхэнэ утгаар нь хүмүүжүүлсэн

Дэлхийн триатлоны холбооноос өвлийн триатлоны чансааг шинэчлэн зарлахад Монголоос 11 тамирчин багтсан. Тэднээс зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах ахлагч, “Роүд Монголиа” клубийн тамирчин, спортын мастер Н.Алтаншагай өмнөд хөршийн Харбин хотод болсон “Дэлхийн цом”-ын тэмцээнд V байрт шалгарсан юм. Мөн Монголд зохион байгуулсан өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хүрэл медаль хүртэн, нийт 305.19 оноогоор дээрх чансааны шилдэг 10-т жагссан билээ. Тус тэмцээний дараахан МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар триатлоны тамирчин Н.Алтаншагай, Л.Баярцэнгэл, дасгалжуулагч Ц.Баярхүү нарыг хүлээн авч уулзан МҮОХ-ны алтан медалиар шагнажээ.
2024-03-22

Д.ТЭГШБАЯР: Ардчилалд эрсдэл учруулахааргүй л бол ямар ч асуудлыг зүгээр л орхи

Монгол Улсын иргэн ий хувьд Ерөнхийлөгч , та хоёр адилхан л хүн . Харамсалтай нь , албан тушаалаар нь сорчилж үйлчилдэг . Эндээс замбараагүй байдал эхлэлтэй.Замбараагүй байдал удаан үргэлжилбэл соёл төлөвшдөггүй. Соёл төлөвшөөгүй газар хаос үүсдэг.Хаос үүссэн нөхцөлд хууль сахиулах байгууллагынхан хориг, хязгаарлалтаа нэмдэг. Ингээд ирэхээр хүний эрх илүүтэй зөрчигддөг .
2024-03-22

Б.Ариунаа: Эмэгтэйчүүд сумандаа фитнест явдаг бол сайхан аа

Завханы Завханмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, боловсролын салбарт 20 жил ажиллаж буй Б.Ариунааг ярилцъя буландаа урилаа. Б.Ариунаа эх хэлээ дэлгэрүүлэх, хадгалж үлдэхийн төлөө тууштай тэмцэж буй нэгэн юм. Түүнтэй сум дахь эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулж буй байдал, ажил хөдөлмөр эрхлэхэд учирдаг бэрхшээл болон бага ангид заахаа больсон унших бичгийн хичээлийн талаар хөөрөлдсөн билээ.
2024-03-21

Э.НОМУНЗАЯА: Багшийнхаа хэлсэн үгийг нүүдэл хийх бүрдээ бодсон 

“Олонлог” сургуулийн 5е ангийн сурагч, “Хөлөгт тоглоом” клубийн тамирчин, спортын дэд мастер Э.Номунзаяа даамаар хичээллэдэг өсвөр үеийн тоглогчдоос амжилт гаргаж байгаа шилдгүүдийн нэг. Тэрбээр гадаад, дотоодын тэмцээнээс шагнал нэг бус удаа гардсан. Тухайлбал, Узбекистан улсад болсон “Ташкент-2019” Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 46 тамирчин оролцсоноос тэрбээр гурван медалийн эзэн болсон юм. Мөн тус хотод 2022 онд зохион байгуулсан 64 буудалт орос даамын Азийн АШТ-д 10 орны 221 тамирчин өрсөлдөхөд охидын 8-10 насныхны ангилалд мөнгөн медаль зүүжээ
2024-03-21

Д.СЭЛЭНГЭЭ: Ямар ч саад бэрхшээл надад халшрах шалтгаан болдоггүй

Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт Д.Сэлэнгээ дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад бэлтгэл базаадаг. Тэрбээр энэ спортод хөл тавьсан цагаасаа зорилгынхоо төлөө тууштай зүтгэжээ. Олон улсын болон паралимп, тив, дэлхийн тэмцээнд цэц сорьдог түүнийг амжилтаас атгахад цөөнгүй хүний дэм, тус их нөлөөлсөн гэдэг. Д.Сэлэнгэ Тайландын Бангкок хотод өнгөрсөн жил зохион байгуулсан пара байт харвааны Ази тивийн АШТ-ээс хүрэл медальтай ирсэн юм. Мөн АНЭУ-ын Дубай хотод энэ сарын эхээр болсон тэмцээнд түрүүлж, “Парис-2024” паралимпийн наадамд оролцох эрх гардсан билээ.
2024-03-19

Д.Амартүвшин: Анхны тоглолт учраас догдолж, жаахан сандарч байна

-Маш их баярлалаа. Анхны тоглолт учраас догдолж, жаахан сандарч байна. Товлосон хугацаа дөхөх тусам эдгээр мэдрэмж улам л нэмэгдэх боллоо. Үзэгч, сонсогчдодоо сайхан тоглолтоор бэлэг барих сан гэж хичээж байна. Манай багийнхан тоглолтын найруулгадаа ихээхэн анхаарал хандуулж байгаа. 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг олон жил хүсэн хүлээсэн
2024-03-18