Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл хангалтгүй гэж дүгнэжээ

Бас нэг зөрчил нь санхүүжилттэй холбоотойг Үндэсний аудитын газрын тайланд онцолсон байна. Тодруулбал, 300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 3.7 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт гаргасныг дээрх байгууллагаас тогтоосон гэнэ. Гэтэл Засгийн газраас үүнийг 4.1 их наяд төгрөг гэж тайлагнасан нь бодит гүйцэтгэлээс 354.2 тэрбум төгрөгийн зөрүүтэйг аудитын байгууллагын мэдээлэлд дурдав. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг баримт нотолгоонд үндэслэж, бодитой үнэлээгүй, төсөл, арга хэмжээнүүдэд зориулсан гэх хөрөнгийн зарцуулалтад хангалттай түвшинд хяналт тавиагүйг онцолжээ. 
2023-03-28

Хадгаламжийн хүү өсөх хүлээлттэй байна гэв

Банкны салбар болон манай улсын макро эдийн засгийн өнгөрсөн жилийн тойм, энэ оны төлөвийг Монголын банкны холбооноос өчигдөр танилцууллаа. 2022 онд банкны системийн актив өнгөрсөн жилийнхээсээ 3.4, нийт эх үүсвэрийн хэмжээ 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2021 оныхоос 40 хувиар нэмэгдсэн аж. Ялангуяа цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөгөөр өсөн, 9.1 их наядад хүрсэн гэнэ.
2023-03-28

Б.ЭРДЭНЭДЭЛГЭР: ХААН банк харилцагчдадаа 9 төрлийн ногоон зээл санал болгож байна

ХААН Банк Монголоос анх удаа олон улсын зах зээлд Ногоон бонд гаргаж, таван жилийн хугацаатай, 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсантай холбоотой цаг үеийн сэдвийн хүрээнд ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэртэй ярилцлаа.
2023-03-27

Дуудлага арилжаагаар анх удаа эрчим хүчний нүүрс борлуулав

Экспортод гаргах нүүрсний цахим арилжаагаар өнгөрсөн баасан гарагт эрчим хүчний зориулалттай нүүрс анх удаа худалдлаа. Эл арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 багц буюу 96 000 тонн эрчим хүчний нүүрсийг борлуулжээ.
2023-03-27

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдах 120 оролцогч шалгарлаа

“Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд өнгөрсөн 2 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын тэргүүн эгнээнд ажилладаг 240 асрагч, сувилагчийг чадавхжуулж, хувь хүний хөгжлийн болон мэргэшүүлэх сургалтад хамруулан, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх боломж олгосон билээ.
2023-03-27

ХААН Банк орон даяар ЕБС-ийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгуулж байна

Хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, чадвар, дадал зуршлыг бий болгох зорилгоор энэхүү аяныг 2013 оноос хойш Олон Улсын Хөгжлийн Хамтын ажиллагааны байгууллага (OECD)-ээс жил бүр зохион байгуулсаар ирсэн ба өдгөө нийт 176 орны 16,200 байгууллагыг нэгтгээд байна.
2023-03-27

ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд 75 сая ам доллар зарцуулна

ХААН Банк ЕСБХБ-ны Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 10 сая ам доллар, ОУСК-иас эмэгтэйчүүдийг дэмжихэд 65 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бөгөөд энэхүү эх үүсвэрийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжийн санхүүжүүлэхэд тусгайлан зарцуулах юм. 
2023-03-27

Харагддаг, үнэртдэг, сонсогддог “Төгсгөлгүй зурвасууд”

“Хаанбанк галерей”-н куратор Ц.Солонго уран бүтээлийн шинэ үзэсгэлэнгээ “Монгол арт”-д гаргажээ. Өөрийн хариуцдаг, куратороор нь ажилладаг байгууллагадаа үзэгчдээ уриагүйн учир нь хувь, “хувьсгал”-ын ажлаа ялгах гэснээс үүдэлтэй аж.
2023-03-24

Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулна

Тодорхой хэлбэл, Дорнод аймагт гуравдугаар сарын 27,29,31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27,28,29,30,31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3,5,7-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон байна.
2023-03-23

Унци алтны ханш 1946 ам.доллартой тэнцэв

Хэрэв АНУ бодлогын хүүгээ нэмэхгүй бол шар металлын үнэд эергээр нөлөөлөхийг “Quantitative commodity research”-ийн шинжээч Петер Фертиг дурджээ.
2023-03-23

Хөгждөггүй Хөдөө аж ахуйн бирж

ХААБ-ийг анх байгуулахад хонь болон ямааны ноос, ноолуур, хөөвөр, арьс, шир арилжиж байжээ
2023-03-23

Ноолуур кг нь 130 000-150 000 төгрөгийн үнэтэй байна

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн өдийд буюу гуравдугаар сарын дундуур Улаанбаатарт кг ноолуур дунджаар 130 000, зүүн аймгуудад 140 000 орчим төгрөгийн ханштай байжээ. Манай улс сүүлийн таван жилд жил бүр 27 сая гаруй ямаанаас 10 000 орчим тонн ноолуур бэлтгэн, 14-17 хувиар ньбэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үлдсэнийг ньугааж, самнан экспортолсон аж.
2023-03-21

 Энэ он гарснаас хойш 11 сая тонн нүүрс экспортолжээ

Харин энэ он гарснаас хойш 285.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон аж
2023-03-21

Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих, эсэх талаар санал авч байна

Монгол орон даяар зуны цагийн хуваарьт шилжих, эсэх талаар яамдаас санал авч эхэлжээ. Улмаар маргаашийн Засгийн газрын хуралдаанаар яамдаас ирүүлсэн саналыг нэгтгэж, зуны цагийн хуваарьт шилжих, эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм байна.
2023-03-21

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" -ийг шинэчлэн боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран барилгын үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-03-20

 Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 26.9 хувийг бүрдүүлэв 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар 1.27 их наяд төгрөг болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 259.2 тэрбум буюу 25.6 хувиар нэмэгдсэн дүн ажээ. Үүний 341.8 тэрбумыг нь эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн нь 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.2 тэрбум төгрөг буюу 12.2 хувиар өссөн гэсэн үг.
2023-03-20

ХААН Банк Монголын анхны Ногоон бондыг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татлаа

Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) сэргээгдэх эрчим хүч болон байгальд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилготой
2023-03-17

Төсвийн орлого 422.9 тэрбум төгрөгөөр өсжээ

Төгрөгийн хадгаламжийн 89.7 хувийг иргэд, үлдсэн нь байгууллага, аж ахуйн нэгжид ногджээ
2023-03-17