Боомт чиглэлийн авто замын төслүүдэд 5.4 их наяд төгрөг зарцуулжээ
Монгол Улсын Засгийн газар 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг найман боомтын үйл ажиллагааг өргөжүүлжээ. Ингэснээр дээрх боомтуудын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, экспортын хэмжээ хоёр дахин өсөөд байна.
2024-03-27
Эрчим төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 14.9 их наяд төгрөг шаардлагатай
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эрчим хүчний чиглэлд 4 багц 22 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд төвийн бүсийн цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх, эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, дэд станцуудын тоог нэмэгдүүлэх төслүүд багтсан. Энэхүү төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2022 оны тооцооллоор нийт 14.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
2024-03-26
Замын-Үүд боомт 24 цагаар ажиллаж, өдөрт 20 мянган хүнд үйлчилж эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ.
2024-03-25
Монгол улс 8 байршилд хуурай боомт байгуулна
Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.
2024-03-20
Авто замын даац хэтэрсэн, задрах боломжгүй ачааг тээвэрлэхгүй
Өнөөдрөөс сарын хугацаанд автотээврийн хэрэгслийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад заасан автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байна.
2024-03-20
“Боомтын сэргэлт үндэсний форум 2024” гуравдугаар сарын 25-нд болно
Монгол Улсын Засгийн газар, Боомтын Сэргэлтийн Үндэсний хороо, Хилийн боомтын захиргаа хамтран 2024 оны гуравдугаар сарын 25, 26-нд “Боомтын сэргэлт үндэсний форум -2024” үйл ажиллагаа зохион байгуулна. Тус форумаар Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зургаан зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй бодлого болон боомтын өнөөгийн байдал, боомтуудад хийгдэж буй улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт, боомтын дэд бүтэц, бүтээн байгуулалт, хилийн боомт, хуурай боомт, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулах боломж, боомтуудын эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, боомтын хөгжилд төр хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны стратеги, хил орчмын аялал жуулчлал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
2024-03-12
АНУ-д үйлдвэрлэгдсэн зүтгүүр нийлүүлэгджээ
”Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ. Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг гэдгийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
2024-03-07
Эрчим хүчний салбарын оюутнуудтай уулзлаа
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай STUDENT DAY 2024 арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн оюутан залуустай уулзаж, салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийлээ. Чадлын дутагдалд орсон энэ үед цаашид хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, эдийн засгийн нөхцөл байдал, салбарын боловсон хүчний талаар авч хэрэгжүүлж буй бодлого болон түүнд шинээр төгссөн оюутнуудыг хэрхэн уялдуулж байгаа талаар оюутнууд ихэд сонирхсон байна.
2024-03-07
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замд их засвар хийнэ
Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-д өргөн барьж, батлуулсан.
2024-03-04
Тавантолгойн станц талаар болов
Эл шалгаруулалтын талаар өнгөрсөн наймдугаар сарын эхээр “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийнхнаас лавлахад дорвитой мэдээлэл өгөөгүй юм. Дараа сарынх нь эцэст дахин тодруулахад “Тендер шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй хийж, амжилттай болгохын төлөө хичээж байна. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаагүй байгаа” гэж байв.
2024-02-28
Эрчим хүчний хэрэглээ 347 МВт-аар өсжээ
Эрчим хүчний системийн 2024 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1461 МВт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 347 МВт-аар, импорт 230 МВт-аар тус тус өссөн.
2024-02-26
БНХАУ-тай хамтран дэд бүтцийн төслийг эрчимжүүлнэ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ БНХАУ-ын Kоммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав.
2024-02-18