Гуравдугаар сарын 1-30-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 56 галт тэрэг гарчээ. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 3100 орчим чингэлэг бий. Дээрх чиглэлд чингэлэг дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж, боомтод ирсэн чингэлгүүд 60-65 хонож гарч байна.
Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1521 чингэлэг байгаагаас ачаатай 863, хоосон 658 чингэлэг байгаа аж.