“Ханбогд Кашимер” ХХК-ийн нарны эрчим хүчээр ажилладаг анхан шатны боловсруулах үйлдвэр, оффис шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Эрчим хүчийг хэмнэх” төслийн хүрээнд 2021 онд Сүлжих Үйлдвэртээ нарны цахилгаан үүсгүүрийг ашиглалтад оруулж, 2023 онд Анхан шатны боловсруулах үйлдвэртээ өөрсдийн хөрөнгө оруулалтаар Нарны цахилгаан үүсгүүрийг тус тус ашиглалтад оруулснаар хүлэмжийн хийг жилд 25,531,2 киловатаар бууруулж, 796 ширхэг мод тарьсантай тэнцэх хэмжээний агаарын бохирдлыг арилгахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.