Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Нэгдүгээр ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох ахлан Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллах бол хоёрдугаар ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад тус тус ажиллах юм.
Ажлын хэсгүүд орон нутагт гангийн үнэлгээ хийх, Онцгой комиссын үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг шалгах, хяналт тавьж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах юм.
“Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг 2017 оны наймдугаар сарын 16-26-ны өдрүүдэд орон нутагт ажиллана.