Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармайн багийн “Хар бяран” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 166 км-т/ дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 10.42 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын ЗДТГ-ын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдээллээ.