Говь-Алтай, Баянхонгор аймагт анхны бороо оржээ. Энэ талаар Говь-Алтай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад “Цогт суманд өчигдөр (уржигдар) түр зуурын бороо орсон гэж манай мэргэжилтэн хэлсэн. Би Улаанбаатар хотоос өнөөдөр ирлээ. Харин нутгийн зарим хэсгээр нойтон цас орж, газар чийг авсан.
Өнөө, маргааш их хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгаа” гэв. УЦУОШГ-ын мэргэжилтнээс Баянхонгор аймагт бороо орсон, эсэхийг лавлахад, “Манай Баянхонгор аймаг дахь “Хориулт” цаг уурын станцаас ирүүлсэн мэдээгээр өчигдөр 05.00 цагийн орчим тус аймгийн Богд суманд түр зуурын бороо шивэрсэн” гэв.