Дархан- Уул аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөөр төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарлаж байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг
Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.
Төрийн албаны мэргэшлийн шалгалтад орох иргэд нь Төрийн албаны тухай хуулийн
10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан тухайн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангасан байна. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын Тамгын газрын 313 тоот өрөөнд 2017 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 09.00 -12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэж, Бүртгүүлсэн иргэдэд зориулан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх зааварчилгааг Салбар комиссоос аймгийн ЗДТГ-т 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15.00цагт өгнө.
Шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 цагаас эхлэн доорх байдлаар зохион байгуулна.
1. Ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалт
/цахимаар/
2. Ур чадварын төвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/, /цахимаар/
3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Шалгалтад орох иргэн шалгалтын
Үйлчилгээний зардал болох 6000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 190051433 тоот дансанд тушаана уу. Шалгалттай холбоотой мэдээллийг
Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn 7037-7323, 99084560 утсаар холбогдон лавлагаа авч болно.