Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосон.Энэ дагуу гуравдугаар сарын 5 буюу өнгөрсөн долоо хоногийн ням гарагт “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулсан. Харин Хөвсгөл, Говь-Алтай аймагт хаврын бүсийн уралдааныг энэ сарын 12-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна.
Үүний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар гуравдугаар сарын 12 өдөр Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.