Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлэн хугацаат цэргийн албыг биеэр хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болон хилийн анги салбарт найман сараас доошгүй хугацаагаар хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч, түрүүчийг хоёр жилийн хугацаатай гэрээт хилчний албанд мэргэшүүлэн улмаар улсын хил хамгаалалтад бие даалган оролцуулж байгаа билээ. Тэгвэл энэ оны эхний ээлжийн гэрээт хилчин сонгон шалгаруулах бүртгэл хоёрдугаар сарын 6-наас гуравдугаар сарын 10-ны хооронд явагдах юм байна. Бүртгүүлэхийг хүссэн иргэд доорх материалыг бүрдүүлнэ үү.
Гэрээт цэргийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:
Эрүүл мэндийн шаардлага хангасан;
Биеийн жингийн зохистой харьцаатай /50 кг-аас дээш жинтэй/;
Эрэгтэй, 29 хүртэлх настай;
160 см-ээс дээш өндөртэй;
Бүрэн болон тусгай дунд, дээд боловсролтой;
Ёс зүйн болон сэтгэл зүйн зөв төлөвшилтэй;
Ял шийтгэлгүй;
Гэр бүлгүйгээр алба хаах боломжтой;
Алслагдсан газар, хүндрэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай байх;
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн нь дараах материалыг бүрдүүлсэн байна.
Хил хамгаалах байгууллагад гэрээний дагуу алба хаах талаар гаргасан өргөдөл;
Гурван үеийн түүх;
Иргэний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Цэргийн үүрэгтний үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Боловсролын үнэмлэх нотариатаар баталгаажуулсан хуулбар;
Эрүүл мэндийн анхан шатны үзлэгээр орсон хуудас;
Баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
Ажиллаж байсан байгууллага, цэргийн алба хааж байсан ангийн тодорхойлолт;
Төрийн албан хаагчийн анкет /маягт 1/;
Зураг /4х6 хэмжээтэй 4 хувь, 3х4 хэмжээтэй 8 хувь/;
Эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр;
Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
Дээрх материалын аль нэгийг дутуу бүрдүүлсэн болон ерөнхий шаардлага хангаагүй хугацаат цэргийн алба хаагч, иргэний материалыг өөрт нь болон судалсан отряд /анги/-д нь буцаана. Бүрдүүлэх бичиг баримт бүрэн иргэдийг иргэнийг Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт дахин хамруулна.Эрүүл мэндийн үзлэгээр “Тэнцсэн” тухай дүгнэлт гарсан хугацаат цэргийн алба хаагч, иргэнээс “Цэргийн албан хаагчийн бие бялдрын бэлтгэлжилтийн шалгуур үзүүлэлт”-ийн дагуу насны ангиллаар шалгалт авна.