Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хороодын Засаг дарга нарыг томилж, батламжийг нь өнөөдөр гардуулан өглөө.
Нэгдүгээр хорооны Засаг даргаар Пүрэвийн Сашка
Хоёрдугаар хорооны Засаг даргаар Дамдинсүрэнгийн Чинбат
Гуравдугаар хорооны Засаг даргаар Чимэд-Очирын Оргилмаа
Дөрөвдүгээр хорооны Засаг даргаар Даваагийн Дуламсүрэн
Тавдугаар хорооны Засаг даргаар Дамдинсүрэнгийн Мөнхбаяр
Зургаадугаар хорооны Засаг даргаар Цэрэнгийн Болд
Долоодугаар хорооны Засаг даргаар Цэрэнсамбуугийн Ганчимэг нарт батламжийг нь гардуулан өгсөн юм.
Дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй болон Засаг дарга Ч.Раднаабазар нарын зүгээс анхан шатны нэгжид ажиллаж байгаа хороодын Засаг дарга нараа иргэддээ илүү хүрч үр дүнтэй ажиллахыг даалгаад ажлын амжилт хүслээ.